Бали аралд мансууруулах бодис оруулахыг завдсан англи эмэгтэйг Денпасара хотын онгоцны буудал дээр баривчилсан байна гэж британийн “Дейли телеграф” сонин өнөөдөр мэдээллээ. Тэр эмэгтэйн цүнхний дотор талд нуусан 4,8 килограмм кокаиныг онгоцны буудлын аюулгүй байдлын албаныхан олж илэрүүлэн түүнийг баривчилсан гэж тус буудлын гаалийн албаны төлөөлөгч мэдээлсэн байна. Гэрийн ажилтай 55 настай Лндси Сэндифордын гаргахыг завдсан кокайн нь 1,6 сая фунд стерлингийн үнэтэй юм. Индонез улсын хуулиар мансууруулах бодис гаргахыг завдсан тохиолдолд бүх насаар нь хорих юм уу, цаазаар авах ял оноодог юм.