Сири улсад байдал хурцдаж байгаа асуудлыг НҮБ-ын АЗ ээлжит бус хурадаанаараа хэлэлцлээ. Сүүлийн үеийн мэдээгээр 120 хүн алагдаж, хэдэн зуун хүн шархдсан Хула тосгонд болсон аллагыг авч хэлэлцсэн байна. Хэсэг хугацаанд чимээгүй басны дараа Сири улсаас ирж байгаа мэдээ фронтын мэдээг санагдуулж байна. Буудагдсан Хула тосгонд хүрэлцэн ирсэн Сири улсад ажиллаж байгаа НҮБ-ын ажиглагчид 115 хүн алагдаж, 300 хүн шархадсан гэж мэдээллээ.

Алуулсан хүмүүсийн дунд олон хүүхэд, эмэгтэйчүүд байна. НҮБ-ын ажиглагчдын мэдээлж байгаагаар орон сууцны байшингуудыг их буугаар буудсан байна. Өөрөөр хэлвэл засгийн газрын цэргүүд буудсан бололтой. Сөрөг хүчин алан хядагчдын талаас өдөөн хатгалага үйлдсэн байж болох учраас яаран дүгнэлт гаргахгүй байхыг дорно дахины судлаач, улс төр судлаач Георгий Мирский уриалж байна.

Алагдсан хүмүүсийн ихэнх нь их буу, танкны суманд өртсөн байна. Сөрөг хүчинд ийм байлдааны хэрэгсэл байхгүй тэгэхлээр засгийн газрын цэргүүд байж болох юм. Гэтэл тэнд хоолойг нь огтлож алсан энгийн иргэд маш олон байжээ. Энэ бол армийн хийдэг ажил биш. Энэ болж өнгөрсөн зүйл сөрөг хүчнийхэнд л ашигтай. Яагаад гэвэл бүх бурууг Асадад тохох болно гэж тэр ярилаа.

Цэргийн анги нэгтгэлүүд байрлалаа орхиогүй учир энэ үйл явдалд оролцоогүй гэдгээ Сири улсын төр засаг батлан илэрхийлэж байна. Буудлагыг алан хядагчид үйлдсэн гэж тэд үзэж байна. Дүн гаргахдаа яарахгүй байхыг ОУ уриалж байна. Бүх зүйл “бүрхэг байдалд болсон байна гэж” НҮБ-ын дэргэд ОУ-аас суугаа байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Александр Панкин мэдэгдсэн байна. Сири улсын байдлыг тогтворжуулах гэсэн Кофи Аннаны төлөвлөгөөг муу биелүүлж байгаад сэтгэл зовинож байна гэж ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров хэлсэн байна.

Энэ төлөвлөгөөг муу хэрэгжүүлж байгаад гүнээ түгшиж байна. Хүчирхийллийн түвшинг багасгахад тодорхой ахиц дэвшил гарч байсан гэхдээ 5-р сарын 25-нд Хула тосгонд болсон шиг ийм тэсрэлт, бид тавьсан зорилтдоо хүрэх яагаа ч үгүй байгаа гэдгийг харуулж байна. Энэ нөхцөл байдал нилээд түвэгтэй юм. Энэ эмгэнэлт байдлын тухай мэдээ ирмэгц АЗ-ийн гишүүд хэлэлцэхээр шийдсэн юм. Бид үүнийг дэмжсээр ирсэн. Амралтын өдөр байсан ч гэлээ АЗ тусгай уулзалт хийх хэрэгтэй гэж бид шаардсан юм гэж тэр хэллээ.

0Хула тосгонд болсон аллагыг маш нарийн мөрдөн байцааж, буруутнуудыг даруй шийтгэх ёстой гэж Орос, Хятад болон өөр хэдэн улс шаардсан юм. НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны маргааш гэхэд Дамаскт Башар Асадтай уулзана.