Хүч чадлаараа оросын хоккейн хоёр дахь дивизион гэж тооцогддог оросын Хоккейн дээд лиг Хойд флотын  нисэх онгоц тээгч байлдааны хөлөг онгоцны тавцан дээр тэмцээн зохиохоор төлөвлөж байна. Хоккейн дээд лигийн удирдах захирал Герман Скоропупов сэтгүүлчидэд энэ тухай мэдэгдсэн байна. Оросын ТЦФ-ын хоккейн клуб энэ тэмцээний нэг оролцогч нь болох юм байна. “Финийн буланд байрлаж байгаа нэгэн байлдааны хөлөг онгоц дээр тэмцээн зохион байгуулж өөрийн клубээ оролцуулвал нэрээ хамгаалах юм гэж бид бодсон юм. Хөлөг онгоцны тавцан дээр хоккейн талбай байгуулж тогловол мөн догоо гэж” Скоропупов мэдэгдсэн байна. Швед, Финлянд улсуудад болсон Дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд ОУ-ын шигшээ баг алтан медаль хүртэж 2012 оны аврага болсон юм.