Алс Дорнодод 2014 он гэхэд үр тарианы экспортын шинэ суваг бий болгохыг ОУ санал болгож байна. АНДЭЗХАБ-ын хүрээнд хүнсний аюулгүй байдлын салбарын бодлого дахь түншлэлийн анхны уулзалт дээр хэлэлцэх гол сэдэв энэ болно. Ижил мөрний дагуу байрладаг оросын Татарстан улсын нийслэл Казань хотод өнөөдөр хоёр өдрийн энэ хуралдаан эхэлсэн юм.

Энэ жил АЗНДЭЗХАБ-ыг даргалж байгаа ОУ-ын хувьд хүнсний аюулгүй байдлын асуудал үндсэн асуудал юм. Үүнд ч өөрийн гэсэн шалтгаан байгаа юм. Нэг талаас ОУ дэлхийн томоохон үр тариа экспортлогч юм. Манай орон 2020 он гэхэд үр тарианы экспортыг одоогийн 25 сая тонноос 40 сая тонн хүргэх боломж байгаа юм. Нөгөө талаас ойрын жилүүдэд АНД орнуудын үр тарианы эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэнэ гэж шинжээчид үзэж байгаа юм.

Эрчимтэй хөгжиж байгаа энэ бүс нутагт хүн ам өсөн нэмэгдэж байна. Хөдөө аж ахуйн эргэлтэд оруулах шинэ газар нутаг нь хязгаарлагдмал юм. Хотжих явдал болон аж үйлдвэрийн хөгжил хөдөө аж ахуйгаас усалгааны усыг нь “дээрэмдэж” байна. Тэгээд ч ихэнх улсуудад усны нөөц нь хязгаарлагдмал байдаг юм. Азийн орнуудын дунд ангийн орлого нэмэгдэж байгаа учраас махны хэрэгцээ өсөж байгаа тул малын тэжээл их хэрэгтэй. Нэг үгээр хэлвэл АНД орнуудад гаргах оросын үр тарианы экспорт бодитойгоор өсөн нэмэгдэнэ гэсэн үг. Энэ бүгдийг иш үндэс болгон манай орон 2011 онд АНДЭЗХАБ-ын хүрээнд Хүнсний аюулгүй байдлын салбарын бодлогын түншлэл байгуулахыг санал болгосон юм. АНДЭЗХАБ-ын энэ шинэ байгууллага засгийн газрын болон хувийн секторын төлөөлөгчдөөс бүрдэж байгаа юм.

Энэ түншлэл нь газрын болон усны нөөцийн ашиглалтыг тэнцвэржүүлэхийг оролцуулаад өргөн хүрээтэй асуудлуудыг хамрах ёстой гэж Москвад үзэж байгаа юм. 2020 он гэхэд бүс нутгийн эдийн засаг дахь хүнсний аюулгүй байдлыг хангаж чадах механизмийг бий болгох нь энэ түншлэлийн урт хугацааны зорилт юм. Энэ асуудал бол зөвхөн эдийн засгийн бус улс төрийнх юм, учир нь нийгмийн тогтвортой байдлын асуудлыг хөндөж байгаа юм. Үүнийг шийдэхэд оросын газар тариалангийн сектор шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэж ОУ-ын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Сергей Лузянин үзэж байна.

Хүнсний асуудал байнга хурцдаж, хөдөө аж ахуйн бүтээгдхүүний үнэ, нүүрс устрөрөгчийн үнээс ч хурдан өсөж байна. Ашиг олох үүднээс авч үзэх юм бол энэ нь үнэхээр ашигтай бизнес, гэхдээ бизнес ашгаас гадна оросын улс төрийн ашиг сонирхол байгаа юм. Хэрвээ энэ ажил сайн явагдаад, энэ хөтөлбөрийн хүрээнд  ОУ-ын үр тарианы экспорт нэмэгдэх юм бол ОУ АНДЭЗХАБ-ын төсөлд маш чухал байр сууриа эзэллээ гэсэн үг гэж тэр ярилаа.

Владивостокт болох АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлын тэргүүлэх сэдэв нь энэ болно гэж профессор Лузянин үзэж байна. Казаньд болж байгаа Хүнсний аюулгүй байдлын салбар дахь бодлогын түншлэлийн анх дугаар хуралдаан дээд хэмжээний уулзалтын энэ хэсгийн чухал нэг үе шат нь болно. ОУ-ын санал болгож байгаа хэлэлцэх хэрэг нь үр тариа нийлүүлэх асуудлаар хязгаарлагдахгүй юм. Хүнсний бүтээгдхүүн дутагдалтай байгаа орнуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, газар тариалангийн шинэ технологийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдхүүний үнийг хөөрөгдөж байгааг багасгах арга хэмжээ, хүнсний зах зээлийг зохицуулах зэрэг асуудлуудыг ОУ АНДЭЗХАБ-ыг даргалах үедээ хэлэлцүүлхээр төлөвлөж байна.

Владивостокт болох АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд гадаадын хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх санаачлагыг Москва санал болгоно. Алс Дорнодын бүс нутгийн оросын Газар тариалангийн цогцолборт \ГТЦ\ хөрөнгө оруулахыг зөвхөн угтан тосно. Зарим нэг улсуудыг бодвол манай улсад хөдөө аж ахуйн газрыг стратегийн шинж чанартай гэж үздэгүй учир ГТЦ-т хөрөнгө оруулахад хязгаарлалт байхгүй.

ОУ гадаадын түншүүдтэйгээ хэлэлцэх сонрхолтой өөр нэг асуудал байгаа. Үр тарианы хураалт сүүлийн үед нэмэгдэж байгаа, тариа ч яах вэ тариагаараа л байна. Харин түүнийг тээвэрлэх шаардлагатай шүү дээ. Одоогийн байдлаар үр тариа дамжуулах ОУ-ын тэнгисийн боомтын экспортын хүчин чадал дээд хэмжээгээрээ ажиллаж байна. Хэрвээ үр тариа дамжуулах шинэ газруудыг барих ажилд хөрөнгө оруулахгүй бол үр тарианы экспортыг нэмэгдүүлэхэд маш хэцүү юм. Газар тариалан, хүнсний зах зээлийг логистик болон дэд бүтэцийн хөгжлөөр хангах хөтөлбөрийг Хөдөө аж ахуйн яам одоо боловсруулж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр үр тариа дамжуулах хэмжээг 40%-иар нэмэгдүүлэх юм. Энэ салбар гадаадын хөрөнгө оруулагчидад нээлттэй байна.