Ажилгүйдэл залуужсан болон түүний дундаж нь 12,7%-д хүрч дээд амжилт тогтоож байна гэж бичсэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын илтгэлтэй танилцсан шинжээчид залуучуудын ажилгүйдэл ямарч эдийн засгийн хямралаас аюултай гэдэгт итгэлтэй байна. Ажилгүйдэл гариг дэлхий дээгүүр итгэлтэй алхалж улам залуужиж байна. Хорин дөрөв хүртлэх насны 75 сая гаруй залуучууд өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр өөрийн байраа эзлэж чадахгүй явна. Энэ нэрсийн жагсаалтад их, дээд сургууль дүүргээд ажил олохгүй байгаа залуу мэргэжилтнүүд олонх байна.

“Арабын хаврын” дараа одоо болтол сэргэж чадахгүй байгаа Ойрхи Дорнодын орнуудад байдал маш хүнд байна. Залуучуудын ажилгүйдэл тэнд дунджаар 27%-тай байна. Сүүлийн жилүүдэд Европт тэр тусмаа эдийн засаг нь хямралд ороод байгаа орнуудад байдал эрс муудаж байна. Ер нь улс орон бүрт байдал муутах өөрсдийн шалтгаанууд байна гэж ОУ-ын ШУА-ийн Европын хүрээлэнгийн германын хэсгийн удирдагч Владислав Белов үзэж байна. Хорин тав хүртлэх насны залуучуудын 46% нь ажилгүй байгаа Испани улсын хувьд барилга барих ажил хэт ихэссэн жилүүдэд хүүхдүүд сургуулиа хаян барилга дээр ажилласан явдал гол шалтгаан нь болсон юм.

Барилгын ажлын хэт туйлшрал дууссны дараа залуучууд ажилч үгүй, мэргэжил ч үгүй хоцорсон юм. Франц улсад жишээ нь нийгэмд эзлэх цагаачдын хэмжээ их учраас залуучуудын дунд ажилгүйдэл ихссэн юм. Фран улсад жил бүр хөдөлмөрийн зах зээл дээр 650 мянган залуу хүмүүс гарч байна. Эдийн засаг нь ийм хэмжээний ажлын шинэ орон тоо бий болгох боломжгүй юм. Жишээ нь, Герман улсад хөдөлмөрийн зах зээл дээр жил бүр 250 мянган залуучууд гарч байна гэж тэр ярилаа.

ЕХ-ны орнууд дотроос сүүлийн жилүүдэд ажилгүйдлийн түвшин буурсан цорын ганц орон бол Герман улс юм. Энэ байдалд ямар үнээр хүрснийг харах юм бол германын төр засаг энэ асуудлыг шийдэх өөр үр ашигтай шийдвэрийг гаргаж чадахгүй байгаа юм гэж Даяарчлалын болон нийгмийн хөдөлгөөний хүрээлэнгийн Эдийн засгийн судалгааны төвийн удирдагч Василий Колшатов үзэж байна.

Ажиллаж байгаа хүмүүс нь өчүүхэн мөнгө авч байга юм. Залуучуудад санал болгож байгаа ажлын хөлс нь Европ тивд зүгээр л амь зогоох төдий зүйл юм. Гурав дахь ертөнцийн орнуудад бол цалин бүр ч бага юм. Хөдөлмөр эрхлэж байгаа залуучуудын нийгмийн хамгаалалыг багасгахад чиглэгдсэн арга хэмжээг засгийн газрууд авч байгаа нь харамсалтай гэж тэр ярилаа.