БНАСАУ цөмийн туршилт хийвэл “нилээд хор уршиг” олон улсын шинэ хориг арга хэмжээтэй тулгарна гэж Өмнөд Солонгос улсын ГХЯ өнөөдөр мэдэгдлээ. Цөмийн шинэ туршилт хийх нь НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг бүдүүлгээр зөрчсөн хэрэг болно гэж тус яамны төлөөлөгч тэмдэглсэн байна. Холын тусгалтай пуужин турших ажил нь 4-р сарын 13-нд бүтэлгүйтсний дараа БНАСАУ газар доорхи цөмийн гурав дахь туршилтаа хийнэ гэдэгт Сөүл итгэлтэй байна. Туршилт хийхэд Умард Солонгос улс “техникийн хувьд бэлэн болсон” гэж мэдээнд өгүүлсэн байна. Хойд солонгосын атомын туршилтын талбарыг ажиглах үйл ажиллагаагаа Өмнөд Солонгос улс улам хүчтэй болгож байна. Тэгэхдээ туршилтыг яг хэзээ хийхийг тодорхойлоход амаргүй юм гэж өмнөд солонгосын ГХЯ-ны төлөөлөгч хэлсэн байна.