Сирийн хямралыг зохицуулахад ОУ нэмэлт хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна гэж Их Британи улсын ГХЯ-ны сайд Уильям Хейг хэллээ. Форин-офисын тэргүүн ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтой Москвад уулзахын өмнө лондоны “Дейли телеграф” сонин энэ тухай бичсэн байна. ОУ Кофи Аннаны төлөвлөгөөг дэмжиж байгаа, тийм учраас “Москва энэ төлөвлөгөөг биелүүлүүлхийн тулд хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэх ёстой гэдэгт” Лондон итгэлтэй байна гэж өнөөдөр Москвад эхлэх хэлэлцээрийн өмнө Хейг мэдэгдсэн байна. ОУ бусад улсуудын нэгэн адил Сири улсад хүчирхийллийг зогсоох сонирхолтой байгаа гэж Их Британи улсын ГХЯ-ны сайд тэмдэглэсэн гэж “Интерфакс” агентлаг мэдээлсэн байна. Аннаны төлөвлөгөөг хэрэгжүүлүүлхийн тулд Сири улсад үзүүлэх нөлөөгөө ашиглах эсвэл сирийн газар нутаг дээр хүчирхийлэл гаарсан үед Москва Дамаскт нөлөө үзүүлэх боломжоо алдана гэсэн хоёр сонголтыг ОУ хийх хэрэгтэй гэдгийг сайд ойлгууллаа гэж “Дейли телеграф” сонин тэмдэглэсэн байна. Сирийн хямрал Лавров, Хейгыг хоёрын хэлэлцээрийн үндсэн сэдэв болно гэж үзэж байна.