Хятадын иргэнийг алж 1 сая рубль буюу 33 мянга орчим долларыг дээрэмдсэн хэргээр нутгийн гурван иргэнийг оросын Буриад улсын Дээд шүүх 18 жил хатуу дэглэмтэй шоронд хорих ялаар ялалсан байна. Заиграевын дүүргийн Илька тосгоны гурван иргэн 2011 оны 2-р сард хөрш хятад иргэн рүү дайрч дээрэмдэхээр тохиролцсон байна гэж “Интерфакс” агентлаг өнөөдөр мэдээлсэн байна. Тэд шөнө дөлөөр хутгаар зэвсэглэн хаалгыг нь эвдэн байшинд орж хятадыг айлган сүрдүүлж үнэт зүйлий нь авах гэсэн оролдлого нь бүтэлгүй болсон тул түүнийг алж мөнгий нь авсан байна гэж ОУ-ын Мөрдөн байцаах хорооны орон нутгийн удирдах газраас мэдээлсэн байна. Тэд Улаан-Үд хот орж хулгайлсан мөнгөнийхөө ихэн хэсгээр үнэтэй хувцас авч өмсөн, ресторан, саунд сууж үрсэн бөгөөд тун удалгүй баригджээ.