ОУ-ын Сибирийн Буриадын БНУ, Вьетнам улсуудын хооронд шууд нислэгтэй боллоо. Өнөөдрөөс эхлэн “Nord Wind” компани Улаан-Үд, Камранийн хооронд Боинг-767-300 онгоцоор шууд нислэг үйлдэж эхэллээ. Зургадугаар сараас энэ компани Улаан Үд, Антальягийн хооронд нисэж эхлэх бөгөөд саяхан Улаан-Үд, Бангкокын хооронд нисэж эхлээд байна. Хуучин нисэх онгоцны буудлаа засаж сэлбэн “Байкал” олон улсын буудал болгон хувиргасны хүчинд оросуудын дуртай гадаадын амралт сувилалын хотууд руу шууд нисэх боломжтой болсон гэж Буриадын Тээврийн яамнаас мэдээлсэн байна. Ингэснээр Улаан-Үдээс Монгол улсын Улаанбаатар хот болон Хятад улсын Манжуур руу нисэх болсон юм. Зургадугаар сард Бээжин рүү нисэж эхлэнэ. Цаашид Сөүл, Токио руу нисэх төлөвлөгөөтэй байна. “Байкал” олон улсын нисэх буудал нь Байгал нуурын зүүн эрэгт байгуулж байгаа “Байгал нуурын зогсоол” жуулчдын бүсийн тээврийн үндсэн зангилаа болох ёстой гэж тус яамны төлөөлөгч мэдэгдсэн байна. Энэ нисэх буудал нь Ази тивээс ОУ-д орж ирэх шинэ “тээврийн хаалга”болох ёстой. Үүнээс гадна Байкал олон улсын буудалд боомтын хэлбэрийн эдийн засгийн онцгой бүс байгуулах боломжийг авч үзэж байгаа гэж Тээврийн яаманд мэдээлсэн байна.