Сири улсын Хомс мужийн Хула тосгонд болсон аллагыг НҮБ-ын АЗ Нью-Йоркт ням гаригт хийсэн яаралтай хуралдаанаараа санал нэгтэйгээр эрс шүүмжиллээ. Өнгөрсөн баасан гаригт тэнд 108 хүн алагдснаас 49 нь хүүхдүүд, 34 нь эмэгтэйчүүд байжээ. Энэ тосгоны амь насаа алдсан хүмүүсийн зарим нь засгийн газрын цэргийн их бууны суманд өртсөн байна гэж НҮБ-ын АЗ-ийн яаралтай хуралдаанаас гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна. Энгийн иргэдийн ихэнх нь тархиндаа буудуулсан буюу “тамлан зовоосон” байдлаар амь насаа алдсан байна. Сири улсад цус урсгах явдлыг зогсоох НҮБ-ын тусгай төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөг “бүрэн хэмжээгээр дэмжиж байна” гэж АЗ мэдэгдсэн байна. Сири улсын ерөнхийлөгч Башар Асадтай уулзахын тулд Аннан өнөөдөр Дамаскт ирнэ. НҮБ-ын АЗ мэдэгдэлдээ, хүчирхийлэлийг зогсоох тухай сирийн засгийн газрын үүргийг сануулаад, суурин газруудаас хүнд зэвсгийг гаргахыг шаардлаа. АЗ энгийн иргэдийг бөөнөөр нь алсан явдлыг мөрдөн шалгах ажлаа үргэлжлүүлж, үр дүнг мэдээлхийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон НҮБ-ийн ажиглагчидад даалгасан байна. Энэ эмгэнэлт хэргийг маш нарийн мөрдөн байцаахыг ОУ шаардаж байна гэж НҮБ-ын дэргэд суугаа ОУ-ын байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Александр Панкин Нью-Йоркт мэдэгдсэн байна. Хулад амь үргэдсэн иргэдийн ихэнх нь их бууны суманд өртөөгүй гэж тэрээр тэмдэглэсэн байна. Хула тосгоны иргэдийг бөөнөөр нь алсан явдлыг мөрдөн байцаах тусгай комиссийг Сирийн засгийн газар байгуулсан гэж тус улсын ГХЯ-ны төлөөлөгч Жихад Макдеси мэдэгдсэн байна. Мөрдөн байцаалтын дүнг ойрын 3 хоногийн дотор зарлан мэдээлэх ёстой. Хулад болсон алан хядлагад сирийн засгийн газар ямарч холбогдолгүй гэж дипломатч тэмдэглэсэн байна. Барууны орнуудаас гарч байгаа худал хуурмагын “цунами” нь Сири улсыг гадаадын түрэмгийлэлийн хүчээр хаглан бутаргахад чиглэгдсэн болон сирийн армийн нэр хүндийг унагаахыг санаатайгаар оролдсон бузар гүтэглэг гэж тэр хэлсэн байна.