ОУ тун удахгүй өөрийн мөргөлчиддөө зориулж Иерусалим хотод зочид буудал нээнэ. Оросын үнэн алдартны сүмд харьяалагддаг Сергиевийн лам нарын амьдардаг газар нутаг дээр энэ зочид буудал байрлах юм байна гэж израилийн ОНХМХ-үүд мэдээлсэн байна. 2008 онд оросын талд хүлээлгэн өгсөн Сергиево нь Иерусалим хотын яг төвд байдаг ба Оросын санваартнуудын бүлэг болон Үнэн алдартны Троицк сүмтэй зэрэгцэн орших юм байна. Энэ газрыг оросын үнэн алдартны палестины нийгэмлэг 1886 онд өөрийн болгож авсан юм. Энэ газар нь мөргөлчдийг байрлуулах тэдэнд үйлчлэхэд зориулагдсан бөгөөд 1917 оныг хүртэл ашиглаж байсан юм. Сергиево лам нарын амьдардаг газрыг зөвлөлт засгийн үед оросын өмч гэж хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Израиль улсын төр засаг 2005 онд өөрийн байр сууриа дахин авч үзсэн бөгөөд ОУ-ын ерөнхийлөгч В.Путин Иерусалимд айлчилсан явдал үүнд хүчтэй нөлөөлсөн юм.