Грекийг еврогийн бүсээс гаргуулахын тулд тус бүсийн улсууд Грек улсад тусламж үзүүлсээр байна гэж ОХУ-ын Сангийн яамны сайд Антон Силуанов үзэж байна. Грек улсыг энэ бүсээс гаргах замаар еврогийн бүсийг ганхуулах сонирхол одоо хэнд байхгүй байна гэж тэр хэ:лсэн байна. Хэрвээ Грек улсын төр засаг төсвийн хомсдолыг багасгах үүргээ биелүүлэхгүй тохиолдолд тус улсыг еврогийн бүсээс “гаргах цэгцтэй аргыг” хэрэглэх боломжийг үгүйсгэхгүй байна гэж  ЕХ-той хамт Грек улсад зээл олгож байгаа ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна. Үүний дараа тус улсыг еврогийн бүсээс гарах тухай бэлтгэл ажлын тухай болон зээлийн хөтөлбөрийг дахин авч үзэх “боломж ихэд хязгаарлагдмал” гэж Грек улсын ерөнхий сайд асан Лукас Пападимос Dow Jones агентлагт мэдэгдсэн байна.