Сибирьт 625 гектар талбай бүхий 23 ойн түймрийн голомт шатаж байна гэж Оросын ОБЯ-ны Сибирийн бүсийн төвөөс өнөөдөр мэдээллээ. Одоогийн байдлаар 7 түймрийн голомтыг унтраагаад байна. Эднээс хамгийн том нь Тувад шатаж байсан 200 гектар бүхий голомт юм. Түймрийг унтараахад 307 хүн, 46 нэгж техник оролцсон байна. Түймрийн үндсэн шалтгааан нь “ард түмний үйл ажиллагаа” болж байна гэж ОБЯ үзэж байна. Үүнтэй холбогдуулаад ойд хүмүүс орохыг хязгаарлах,  нөхцөл байдалд мониторинг хийхийн тулд 820 постыг ажиллуулж байна. Түймэр шатаж байгаа газруудыг 46 шуурхай бүлэг хянаж байна.