0Японд дэлбэрэлтээс болж нурсан хонгилын нуранги дороос японы аврагчид  4 хүний цогцсыг гаргаж авлаа гэж Франс Пресс агентлаг уламжилсан байна. Ниигата мужид пүрэв гаригийн өглөө хонгилд орох хаалганаас 1,2 километрийн зайд дэлбэрэлт болсон байна. Гурван хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн ба 4 хүн нуранги дор үлдсэн юм. Эмнэлэгт хүргэгдсэн ажилчид хонгилын хаалганы ойролцоо ажиллаж байсан ба дэлбэрэлтийн долгион тэднийг гадгаш нь шиджээ. Дэлбэрэлт болсон газар хүний амь насанд аюул учруулах хий их хэмжээтэй хуримтлагдсан тул аврагчид хонгилд орж чадахгүй байсан гэж тус агентлаг уламжилсан байна. Энэ хонгилыг Ниигата мужийн Минамиуонум хотын ойролцоо уулархаг газар байгуулж байгаа бөгөөд 2,5 км урт юм. Цагдаагийхан болон гал сөнөөгчид дэлбэрэлтийн шалтгааныг судлаж байна