Япон улсын Ниигата хотын дүүрэгт 5-р сарын 26-нд  оросын ерөнхий консул Пушков хавцал руу унаж амь асаа алдсан байна.  Япон улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Татьяна Горохова утсаар энэ тухай “Интерфакс” агентлагт мэдээлсэн байна. Түүний хэлснээр бямба гаригт ерөнхий консулын газрын ажилтанууд болон оросын иргэд Ниигата хотын дүүрэгт болсон соёл-спортын арга хэмжээнд оролцжээ. Ойт цэцэрлэгт хүрээлэнд тэд гар бөмбөг тоглосон ба нэг бөмбөг талбайгаас гархад Пушков түүнийг авах гэж оролдохдоо нойтон өвсөн дээр халтирч хавцал руу унасан байна. Дэд консул Роман Колесник Пушковт туслахыг оролдож бас шархаджээ. Түүнийг нисдэг тэргээр Ниигата хотын нэгэн эмнэлэгт хүргэсэн байна. Пушков нь 2-р зэрэглэлийн онц бөгөөд бүрэн эрхэт элч байсан бөгөөд хамт олныхоо дунд ихээхэн нэр хүндтэй байсан юм. Эх орноосоо алс байгаа иргэдийн болон ОУ-ын ашиг сонирхолыг хамгаалах зарчимч зангаараа нэрд гарсан хүн байсан юм. Дорно дахины судлалын жинхэнэ мэргэжилтэн Пушков нь Япон, Сингапур улсуудад олон жил ажилласан билээ.