Оросын залуучуудын дунд төрийн алба хаших сонирхол буурч байна. Энэ жилийн хавар олон улсын Юниверсум компаниас явуулсан санал асуулгын дүн үүнийг гэрчилж байна. Санал асуулгад Москва, Санкт-Петербург, Казань болон Сибирийн олон хотуудын их, дээд сургуулиудын мянга гаруй оюутнууд оролцсон байна. Асуулгад оролцогсодын 11% нь л төрийн албыг сонирхолтой гэж үзсэн байна. Яг жилийн өмнө 13% нь, харин 3 жилийн өмнө 16% нь төрийн албыг сонирхож байжээ. Харин нефть хийн салбарт ажиллахыг хүсэж байгаа оюутнуудын тоо нэмэгдсэн байна. Тэд оросын залуучуудын дөрөвний нэгийг эзлэж байна. Саналаа асуугдагсдын гурваны нэг нь санхүү, банкны салбарт ажиллахыг илүүтэйд үзэж байна. Урьдах жилүүдэд тэдний тоо нилээд цөөн байсан юм. Дэлхийн эдийн засгийн хямралын жилүүдэд залуучууд албан тушаалын тухай хамгийн бодож байснаас болж тушаал ахих тухай тэдний бодол өөрчлөгдсөн гэж шинжээчид үзэж байна. Тэр үед ажлын байр тогтвортой байх нь л чухал байсан юм. Одоо их, дээд сургууль төгсөгчид эхний ээлжинд өөрийнхөө мэргэжлийн өсөлтөд урт хугацааны хөрөнгө оруулалт хийх, өөрийн хувийн үр ашигтай байдал өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийг сонирхож байна. Хамгийн сонирхолтой нь төрийн албыг зөвхөн залуучууд ч биш оросууд бүхэлдээ бага сонирхох болсон байна. Энэ судалгааг Бүх Оросын олон нийтийн санал асуулгын төв хийжээ. Одоо түшмэл болохыг таван орос хүний нэг нь хүсэж байна. Эдгээр нь өндөр боловсролтой, амьдралын боломжтой залуу хүмүүс байна. Төрийн байгууллагуудад ажиллахыг хүсэхгүй байгаа хүмүүсийн тоо сүүлийн таван жилд 13%-иар буурсан гэж тус төвийн шинжээчид үзэж байна. Төрийн алба хашихыг жижиг хотын оршин суугчид л олноороо хүсэж байгаа юм байна. Харин нийслэлийн залуучууд туршлага, холбоо сүлбээтэй  болж түүнийгээ дараа нь өөрийн бизнестээ ашиглахын тулд төрийн албанд орж байна. Түшмэдүүд болон түшмэд болохыг завдаж байгаа нөхдүүд цалин, хөнгөлөлт нь тэднийг татаж байгаа гэж ярьсан байна. Төрийн алба хаших оросуудын өөр нэг шалтгаан нь Эх орондоо зүтгэх сэтгэл юм. Тогтвортой, сонирхолтой ажил, онцгой эрх ямба, нэр хүнд гэх мэт шалтгаанууд дараа нь орж байна.