Тегеран болон олон улсын  зууч “зургаа” цөмийн асуудлаархи  яриа хэлцэлийг  5-р сарын  18,19-ний өдрүүдэд Москвад үргэлжүүлэхээр тохиролцов. Энэ тухай тохиролцсон нь өнгөрсөн  долоо хоногт  Кабулд болсон Тегераны төлөөлөгчид болон НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван орон нь Германы уулзалтын гол амжилт юм.

Энэ хүрээний яриа хэлэлээ нь 2003 оноос эхлэн явагдаж байгаа, гэхдээ  ээлжит яриа хэлэлцээг зохион явуулах газраар  анх удаа зөвлөгөөнд  орж байгаа оронд  явуулах болсон юм.  Түүнчлэн, сүүлийн жилүүдэд Ираны цөмийн хөтөлбөрийн тулгамдсан   асуудлаар  байнгын хэлэлцээ явагдаж байна.  Ингэхдээ  Стамбул болон Тегеран анх удаа  шинэ уулзалт явуулах товыг болон газрыг шууд  тохиролцсон юм.  Өмнө нь яриа хэлцэл бүтэлгүй болж байсны  улмаас, энэхүү асуудлыг дипломат сувгуудаар дамжуулан шийдвэрлэж байсан.  Энэ тухай Москьагийн Карнегийн  төвийн шинжээч Алексей Малашенко хэлэхдээ

«Яриа хэлэлцээ Москвад болох  гэж байгаа нь тун сайхан хэрэг боллоо.   Энэ нь Москваг яриа хэлэлцээний  бүрэн чадавхитай оролцогч гэдгийг харуулахын хамт нөлөөг ч харуулж байна.  Гэхдээ энд ойрын үед шийдэгдэх ёстой  тулгамдсан асуудлууд байна. Тиймээс түгшүүр хэвээр байна» гэлээ.

Багдадын яриа хэлэлцээн  нь “ тун хэцүү” болж байсан тухай яриа хэлэлцээний явцыг мэдэх эх сурвалжууд батлан хэлж байна.  Стамбулын дараа удтал хүлээсэн буулт  талаар өнгөрөв.  Тал тус бүр өөрийн багц саналуудыг   Багдадад авч ирсэн, гэхдээ тэд  түүндээ  хүрч  чадсангүй.  Олон улсын зууч Тегеранаас  хоёр чухал шаардлагыг биелүлэхийг  шаодсан. Ураныг 20  хүртэл хувиар баяжуулахыг зогсоох. Түүнчлэн, цөмийн зэвсэгийг  дэлгэрүүлэхгүй байх гэрээний  нэмэлт протоколд  гарын үсэг зурах юм.  

Багдадад Тегеран өөрийн төлөвлөгөөгөө таван зүйлээр  товч танилцуулсан.  Ираны ХМХ-үүдийн нийтэлсэн  баримтуудаар  тэдний үзэж байгаа чухал байдал нь хоригийг цуцлахад оршино.  Үүнд “зургаа “  яриа хэлцэлийн урьдчилсан нөхцөлийг  олж харсан бөгөөд тиймээс энэхүү  шаардлага нь  хэрэгжих боломжгүй болсон юм.  Ираны Үндэсний  Аюулгүй байдлын  нарийн бичгийн дарга Саид Жалиль  тусгайлан энэ асуудлаар хоёр удаа  европын дипломатын тэргүүн Кэтрин Эштонтой уулзсан.  Нөгөөтэйгүүр, ираны ХМХ -үүдийн  уламжилж байгаагаар,  Эштон “ямарч шинэ зүйлийг “  санал болгоогүй аж.  

Москва  Багдадад болсон зөвлөгөөний үр дүнг эерэг дүгнэсэн.   Тэндхийн уур амьсгалыг ажил хэрэгч болон санал санаачлагатай байсан гэж дүгнэсэн.  Тегераны цөмийн хөтөлбөрийг хэрхэн шийдвэрлэхэв гэдэг дээр “зургаагийн” хандлагууд ираныхаас нилээд зөрсөн.  Гэхдээ Москва талуудын харилцан хэрэгжүүлэх шийдвэрийг эрэлхийлэхэд бэлэн байгаа    идэвхитэй байдлыг дэмжсэн юм.

Нөгөөтэйгүүр, МАГАТЭ -гийн ерөнхий нарийн  бичгийн дарга Юкия Амано баасан гаригт  маш нууц илтгэлийг  МАГАТЭ- гийн удирдах зөвлөлд дамжуулсан.  Зөвлөлийн ээлжит чуулган   6-р сарын 4-8 нд болно.  Уг илтгэлд  Иран улс нь сүүлийн гурван сар ялимгүй баяжуулсан ураны хэмжээг 110 кг-аас 145 кг хүртэл нэмэгдүүлсэн тухай дурджээ. Түүнчлэн,  Фордогийн цөмийн объектэд МАГАТЭ-гийн мэргэжилтэнүүд 27 хүртэл хувь баяжуулсан ураны ул мөрийг илрүүлжээ.  Түүнээс гадна 368 шинэ центрофугийг байрлуулсан байлаа. Энэ нь  энэ төвийн чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх хүчин чадалтай юм. Илтгэлд өгүүлж байгаагаар, Ираны тал Фордо дахь уран баяжуулах түвшинд  операторын буруугаас болж, техникийн алдаа гарсан гэж тайлбарласан байна.