Дмитрий Медведев орчин цагийн Оросын түүхэнд анх удаа  намын гишүүн ерөнхий сайд болов. «Нэгдсэн Орос улс» намын их хурлаас түүнийг ерөнхийлөгч Владимир Путины санаачилгаар улс орны улс төрийн гол байгууллагын даргаар сонгов. Намын шинэ тэргүүн хетелберийн уг хэлж, намын дотоодын ардчилал ба улс терийн өрсөлдөөн ширүүсч байгаа нөхцөлд нийт олны өмнө нээлттэй байх зэрэг намын хөгжлийн үндсэн чиглэлийг заажээ.

Бүр 4-р сард Владимир Путин  эрх баригч намын даргын эрхийг өөр зүтгэлтэнд  шилжүүлэхээ мэдэгдсэн юм. Ерөнхийлөгч улс төрийн ганц хүчний биш Оросын бүх иргэний  эрх ашгийг төлөөлөх ёстой гэж тэрээр шийдвэрээ талбарлан хэлсэн билээ. Путин Дмитрий Медведевийг намын даргаар сонгох санал дэвшүүллээ. Саяхан Дмитрий Медведев намд элсэж, намын ажилд тэр даруй идэвхтэй оролцож эхлэв.

Их хурал дээр төрийн тэргүүн «Нэгдсэн Орос улс» намын үйл ажиллагаанд удирдлага болгох гол гол зарчмыг дурдав. Эдгээр нь ил тод нээлттэй байх болон намын дотоодын ардчилсан механизм, авилгалын илрэлтэй  хийх хатуу тэмцэл ба нийгмийн өмнө дээд зэргийн хариуцлагатай байх зэрэг зарчим билээ. Тэр тусмаа улс оронд улс төрийн тэмцэл хурцдаж байна гэж ерөнхийлөгч хэлээд

«Буурьтай  шинэтгэл бол нөр их ажил хийхийг намаас шаардах сорилт юм. Нам ил тод давшингуй ажиллагаа явуулж, өрсөлдөх  чадавхитай. Ойрын үед улс төрийн өрсөлдөөн улам хурцдах юм. Энэ нь улс орны хөгжлийг урамшуулж, иргэний нийгмийг улам боловсронгуй болгож, иргэний нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх шижим түлхэц болно. Намын  тоо биш, тов тодорхой зорилгыг зааж, бодит хөтөлбөрийг нийт олонд санал болгож, түүгээ хариуцах чадвар жинхэнэ ардчиллыг тодорхойлдог» гэв.

Дмитрий Медведев хөтөлбөрийн үг хэлж, намд тулгарах зорилтуудыг дурдав. Тухайлбал боловсон хүчний бодлогыг өөрчилж, залуучуудыг намд элсүүлж, намын үзэл суртлыг илүү тодорхой болгож, удирдлагад халаа сэлгэлгэ хийж, намын дотоодын өрсөлдөөнийг өргөжүүлэх нь зайлшгүй чухал гэж тэрээр хэлжээ. Нам шинэ шинэ гишүүнийг элсүүлэхийн тулд орчин цагийн хэрэгсэл түүний дотор Интернетийн боломжийг ашиглах ёстой гэж ерөнхий сайд тэмдэглэв. Тэгснээр шинэ удирдагчдыг бий болгох нөхцөл бүрдэнэ гэж Медведев хэлээд

«Намын шинэ удирдагчдыг бий болгох механизмыг ажиллуулах нь одоо маш чухал зорилт болсон. Түүнийг хаа сайгүй бүх хэмжээнд ажиллуулвал  «Нэгдсэн Орос улс» нэлээд удаан түрүүлэх чадвартай хэвээр байх орчин цагийн идэвхтэй нам  болно» гэв.

Намын удирдлага иргэдэд тулгарсан асуудлуудыг мэдрэж, нийгэмд нэр хүндтэй байх ёстой гэж «Нэгдсэн Орос улс» намаас Улсын думд сонгогдсон депутат Ирина Яровая хэлээд

«Бид ялах төдийгүй нэр хүндтэй жинхэнэ удирдагчдыг санал болгох боломжтой байна. Хэн нэгний ажиллагааны хариуд зохих арга хэмжээ цагт нь авахгүй бол намын нэр төрийг гутааж мэднэ. Одоо нам  дотоодын шудрага яриа хэлцээ хийхэд бэлэн байна» гэлээ.