Дмитрий Медведев «Нэгдсэн Орос улс» намын даргаар сонгогдов. Саяхан тэрээр «Нэгдсэн Орос улс» намд элсэж, Оросын түүхэнд анх удаа намын гишүүн ерөнхий сайд боллоо. Өнөөдрөөс тэрээр намыг тэргүүлэх юм. Хамгийн гол нь Медведев намын даргын хувьд дотоодын буурьтай шинэтгэл явуулах амлалт өгсөн байна.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Дмитрий Медведвийг намын даргаар сонгох санал дэвшүүлсэн билээ. Өнөөдөр Путин намын даргын эрхээ шилжүүлж, үндэслэн байгуулагдснаас хойш явуулсан үйл ажиллагааг нь дүгнэв. Хамгийн гол нь цаашдын хөгжлийн үндэс суурь тавигдсан гэж Владимир Путин үзэж байгаагаа илэрхийлээд «Ойрын жилүүдэд өрсөлдөөн ширүүсэх нь тод зүйл. Энэ нь улс орны хөгжлийг урамшуулж, манай иргэний нийгмийн боловсронгуй чанар, хариуцлагыг дээшлүүлнэ» гэв.

Дмитрий Медведев л намын дотоодын шинэтгэлийг санаачласан юм. Өөрчлөлтийн гол зорилго намын дотоодын ардчилалын түвшинг дээд зэргийн болгоход оршино. Намыг дороос бэхжүүлж, намын удирдагч бүрийг жинхэнэ тэргүүн болгох хэрэгтэй гэж Дмитрий Медведев хэлээд «Эдгээр шийдвэрийг биелүүсний үр дүнд бүс нутаг, орон нутгийн ба намын анхан шатны байгууллагудын нэр хүнд дээшлэнэ» гэв.

«Нэгдсэн Орос улс» намын гишүүд намын дотоодын амьдралыг өөрчлөх тухай даргынхаа саналыг дэмжиж, зайлшгүй санал шүүмжлэл явуулах саналыг нэмжээ.