«Лалын ахан дүүс» холбооноос нэр дэвшсэн Мухаммед Мурси Египетэд ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд түрүүлж байна. Хосний Мубаракын эрх барьж байсан үед засгийн газрын тэргүүн асан Ахмад Шафик түүнээс жаахан хоцорч байна гэж өнөөдөр египетийн улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Урьдчилсан тооцоолтоос харахад анхан шатны сонгуулийн үр дүнгээр Мурси 25,3, Шафик 24,9 хувь санал тус тус авчээ. Урьд нийтлэсэн тоо баримтуудаас  харахад социалист намын Хамдин Саббахи биеэ дааж нэр дэвшсэн Абдель Монейма Абуль Футухаас түрүүлж 3-р  байр эзлэх бололтой. Арабын улсуудын холбооны  ерөнхий нарийн бичгийн дарга асан Амр Муса 5-р байр эзлэх бололтой. Энэ нь сонин явдал болжээ.Тэрээр сонгуульд  түрүүлнэ хэмээн олонхи хүмүүс үзэж байсан. Анхан шатны сонгуулийн бүрэн төгс дүнг мягмар гаригт зарлана. Египетийн ерөнхийлөгчийн 2 дахь шатны сонгууль 6-р сарын 16,17 өдрүүдэд болох юм.