Финляндын цагдагийнхан бямба гаригт тус улсын өмнө зүгийн   Хювинкяа хотод хэсэг хүмүүсийн дунд буугаар буудсан нэгэн эрэгтэй хүнийг баричилсан гэж Интерфакс уламжилжээ.  Сэжигтэн 18 настай. Цагдагийнхны үзэж байгаагаар, түүнийг  дайралт хийснээс хэдэн цагийн дараа баривчлахад тэр ямарч эсэргүүцэл үзүүлээгүй аж. Үүний өмнө нь бямба гаригт орон унтйгийн ХМХ-үүд  нэгэн үл таних этгээд байшингийн дээвэр дээрээс винтовкноос шүрсэн тухай мэдээ гарчээ. Үүний улмаас 18 настай бүсгүй, залуу хоёр нас барж, долоон хүн эмнэлэгт хүнд байдалтай байгаа аж.Дайралтын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.