Франц улсын тусгай албуудыг өнгөрсөн зууны 50-иад оны сүүл 60-аад оны эхэн үед  удирдаж  байсан олон улсын болон францын тагнуулын домог Константин Мельник-Боткин “Оросын дуу хоолой”  радиод ярилцлага өгөв.

84 настай Константин Мельник идэвхитэй амьдралаа үргэлжлүүлэн, дурсамж,  нийтлэлүүдээ бичсээр байна. Түүний сонирхолын хүрээнд  тусгай албадуудын үйл ажиллагаа болон Орос улстай харьцах арилцаа  багтадаг. Үүнийгээ тэр ингэж тайлбарлаж байна. “Тэрээр Францад төрж өсч, өндөр албан тушаал хашиж байсан хэдий ч,  өөрийгөө франц бус,  орос хүн гэдгээ мэдэрдэг”.

Ийм хүмүүсийн тухайд гайхалтай хувь заяатай хүн гэж ярьдаг билээ. 1917 онд гарсан Октябрийн хувьсгалын  дараа эх орноосоо гарч явсан  Оросын цагаачдын дундаас төрсөн тэр хүү гайхалтай өндөр боловсрол эзэмшсэн юм. Түүний хосгүй  чадварыг үнэлж 50-иад оны эцсээр ерөнхийлөгч  Шарль де Голийн  засгийн газар ажиллахаар урьжээ.Тэрээр 32 насандаа  Францын бүх тусгай албаны, тэр дундаа тагнуулын албаны ч асуудал  хариуцсан бүтцийг тэргүүлж байжээ.

Константин Мельник алжирын мөргөлдөөнийг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Франц улсад иргэний дайнаас зайлсхийхэд  тус дөхөм үзүүлсэн билээ. Хожим нь тэр олон байгууллагуудад шинжээчээр ажиллаж, Улсыг  аюулаас хамгаалах  яам, америкийн Тагнуулын удирдах газрын /ЦРУ/ өндөр албан тушаалын хүмүүстэй уулзаж, БНАГУ-ын болон Ватиканы тагнуулын албадуудтай  нягт хамтран  ажиллаж байжээ.  Үүнтэй зэрэгцэн Константин Мельник нь ЗХУ-аар судалгааны ажил хийж байв.

Константин Мельник одоо үеийн  Орос улсын тухай ярихдаа Өрнөдөд  тухайлбал, Францад одоогийн ерөнхийлөгч  Владимир Путины болон оросын  улс төрийн системийн  тухай  маш олон домог, хийсвэр яриа байдаг гэдгийг тэмдэглэв.

Оросын улс төрийн системийг юмуу, Путиныг шүүмжлэх нь маш хялбар  гэж Константин Мельник ярьж байна. “Францын сонин хэвлэлүүдийг уншиж байхад тэнд байнга оросын эсрэг нийтлэлүүд байдаг. Үүннэс болоод  францчууд Орос улсыг үзэн яддаг. Орос улсыг бусад улсын адил үзэн яддаг АНУ-ын тухай ярихын ч хэрэггүй гэж Константин Мельник тэмдэглээд

«Өнөөдөр Америк тэр чигээрээ хөмрөгдсөн байгаа: тэд зөвхөн цэргийн  хүчээр,байлдан авахыг л сонирходог.  Би 9-сарын 11 -ээс хойш оросын нэгэн  сэтгүүлд нийтлэл бичсэн, түүндээ Америкийг  өөрийн хуучин хүсэл зорилгоо эргэн харж, арабын  орнуудад   болон  Ойрхи-Дорнодод бүхэлд нь шинэ  эдийн засаг байгуулахад  нь, нутгийн оршин суугчдад боловсрол эзэмшихэд  нь болон урт хугацааны хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа тухай өгүүлсэн. Дайнтаж байхын оронд үүнийг аль хэдийнэ эхлэх хэрэгтэй байсан.  Тэдний тагнуулын газар ч /ЦРУ/ гэсэн Гуантанамогийнхаа учрыг олмоор юм.  Мусульманчуудыг алж, тэднийг хулгайлж байдаг. Энэ бүхэн бол аймшигтай,  эмх замбараагүй байдал болон үймээн самуун гаргахад чиглэгдсэн  муу бодлого» гэлээ.

Константин Мельник үзэхдээ, америкийн  Оросыг үзэн ядах бодлогоч тэр, францын  Оросд үл итгэх байдал ч тэр, оросын гадаад  бодлогод огтохон ч нөлөөгүй.Орос улс хэнээс ч жишээ авах хэрэггүй. Өрнөдийнхнөөс ямарч аврал хэрэггүй. Хүсвэл Грек, Итали, маргааш Францыг хараарай гэж францын  шинжээч цохон тэмдэглэв.