Орос улс эцэг эхийн хариуцлага ба хүүхэд хамгаалах арга хэмжээнүүдийн тухай олон улсын конвенцид нэгдэв. Конвенци эцэг эхийн эрх үүргийг биелүүлэх, ивээн тэтгэх болон хүүхдийн эрх, эд хогшилыг хамгаалах арга хэмжээ олон улсын хэмжээнд авах боломж олгож байна. Конвенци 2002 онд хүчин төгөлдөр болсон хийгээд эдүгээ түүнийг 36 улс батлаад байна. Улс орнуудад эцэг эх, хүүхдийн хоорондын харилцааг өөр өөрөөр зохицуулж байгаа нь практик хэрэг дээр саад учруулав. Орос улс конвенцид нэгдсэн явдал санал зөрөлдөөнийг зохицуулах талаар нэгдсэн байр суурь баримтлах боломж олгов. Энэ нь Орос улс ба юуны түрүүнд насанд хүрээгүй хүмүүсийн ашиг сонирхолд нийцэж байна.