Москва хотод өнөөдөр ажлаа эхэлсэн  намын 13-р их хурлын хамгийн эхний асуудал нь  Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведевийг “Нэгдсэн Орос” намын тэргүүнээр сонгох асуудал байлаа. Их хурлын танхимд гурван мянга гаруй төлөөлөгчид хуран цугларсаны  дотор гадаадын зочид  төлөөлөгчид багтсан байна.Саяхан Дмитрий Медведев  нэгдсэн оросын эгнээнд элсэж, орчин үеийн Орос улсын намын гишүүн  ерөнхий сайд болсон юм.“Нэгдсэн Орос” намын тэргүүнд түүний нэрийг энэ албан тушаалыг  2008 оноос  хашиж байсан ерөнхийлөгч Владимир Путин дэвшүүлсэн.  Өнөөдөр их хурал дээр Дмитрий Медведев хэлсэн үгэндээ, өмнө нь байгаагүй  намын дотоод ардчилалд хүрэхийн тулд нам дотор тууштай өөрчлөлтүүдийг  явуулах санал тавьсан юм. Тухайлбал, намын анхан шатны байгууллагуудын нарийн бичгийн дарга нарыг болон захирагч, хотын дарга нарын сонгуульд  намаас  нэр дэвшигчдийг сонгохдоо шууд нууц санал хураалт явуулах саналтай байна.