Хэдэн улс төрийн  намын төлөөлөгчид Евразийн холбооны төслийн хүрээнд  явагдах интеграцийн үйл явцын хэтийн төлөвийг авч үзэж хэлэлцэв. Энэ сэдэвт дугүй ширээний уулзалт «Нэгдсэн Орос улс» намын 13-р их хурлын өмнөхөн нийслэлийн Манежад боллоо. Улс төр, эдийн засгийн үйл явц эрчимтэжй хөгжиж байгаа өнөө  үед улс орнуудын хөгжил цаашлаад тусгаар тогтноолд заналхийлдсэн эрсдэл нэмэгдэж байна. Иймээс интеграцийн хамтын ажиллагааны асуудал  улс орон ба бүхэл бүтэн тивийн хувьд түшиг тулгуур болсон юм. Энэ агуулгаар евразийн хамтын ажиллагаа асар их чадавхитай  байна гэж «Нэгдсэн Орос улс» намын ерөнхий зөвлелийн тэргүүлэгчдийн 1-р нарийн бичгийн даргын орлогч Сергей Железняк мэдэгдлээ. Энэ зорилгоор урьд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж байсан болон Төв Европ, Азийн орнуудтай интеграцийн талаар хуримтласан буурьтай туршлагыг ашиглахыг тэрээр уриалав.

 Казасхтаны эрх баригч «Нур Отан» намын төв аппаратын нарийн бичгийн дарга Кумар Аксакалов «Евразийн холбоо бол нээлттэй төсөл хийгээд адил тэгш байдал, дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, тусгаар тогтнолыг хүндэтгэх улсын хил халдашгүй зарчимд тулгуурлсанд анхаарлыг хандуулав. Евразийн холбооны интгерацийн үйл явцад Европын холбооны  нааштай  үр дүн ба зохисгүй талыг харгалзах нь чухал гэж тэрээр онцлов.