Холбооны улсын чухал, улсын чанартай  “Чуйский тракт” замыг барьж байгуулагдсаны  90 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Новосибирск-Горный Алтай чиглэлээр  автомашины уралдаан зохион явуулж байна. Арга хэмжээний хүрээнд Чуйскийн замыг  анх тавьсан хүмүүсийн дурсгалд хөшөө босгож, өргөн чөлөөнд  мод тарих ёслол болно. Яг 90 жилийн өмнө 1922 оны 5-р сарын 26-нд Чуйский тракт замыг ЗСБНХУ – ын ТХ-ны тогтоолоор улсын чухал замаар  тогтоожээ.1923 онд Москвад болсон хуралдаанаар Монгол улстай бараа эргэлт  хөгжүүлэх болон “Чуйский тракт” замыг  засварлах шийдвэр гаргажээ. 1926 оноос замын анхны  авто машины хөдөлгөөний ажлууд хийгдсэн. Чуйскийн замын түүх өнө  эртний түүхтэй нягт холбоотой юм.  Түүхчдийн үзэж байгаагаар, эрт цагт одоогийн замын  оронд Мунгалийн зам гэж байсан бөгөөд энэ тухай хэдэн мянган жилийн өмнөх эртний  хятадын түүхийн сурвалж  бичгүүдэд гардаг аж.