“Нэгдсэн Орос” намын 13-р их хурал өнөөдөр Москвад ажлаа эхлэв. Их хурлын ажиллагаанд ерөнхийлөгч Владимир Путин  болон ерөнхий сайд Дмитрий Медведев нар оролцож байна.Их хуралд 635 мянган төлөөлөгч оролцож байна.  Төлөөлөгчид намын дарга, удирдах байгууллагыг сонгож, намын дотоод зохион байгуулалтыг хүчтэй өөрчлөхөд чиглэгдсэн  намын  дүрэмд өөрчлөлтүүдийг оруулахаар  төлөвлөж  байна.

Өмнө нь Дмитрий Медведев  намын дотоод өөрчлөлтүүдийн талаар өөрийн санаалуудыг нийтэд ярьсан.  Медведевын үзэж байгаагаар, намын бүх түвшинд  удирдагчдыг сонгуулийг нууц санал хураах зарчимд шилжих нь зүйтэй аж. Анхан шатны намын байгууллагуудын үүргийг чангатгаж, бүх түвшингийн сонгуулийг таван жилийн хугацаатай болгон, жил бүр тайланг нэгэн зэрэг авч, сэлгээ хийх зарчим байх ёстой аж.  Их хурал “Манеж” үзэсгэлэнгийн томоохон  талбайд болж байна, энд гурван мянга гаруй хүн хуран цугларчээ.  Тэдгээрийн дунд “Нэгдсэн Орос” намын хамтын ажиллагаатай гадаадын   30 намын зочид  оролцож байна.