Америкийн «Спейс-экс» компани «Дрэгон» анхны сансрын хөлөгөө ойрын гурван жилд хөөргөх төлөвлөгөөтэй байна. Калифорнийн компанийн ерөнхий захирал, үндэслэн байгуулагч Элон Маск арилжааны зорилгоор хөөргөсөн сансрын хөлөгий нь Олон улсын сансрын станцтай амжилттай залгасны үр дүнд зориулсан хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдээлэв.

«Бид НАСА-тай хамт «Дрэгон»-ыг багийн гишүүнтэй болгох асуудал дээр ажиллаж байна. Энэ нь хувийн сансрын хөтөлбөрүүдийг хөгжүүлэх замаар хийх ээлжит алхам болно. Сансрын хөлгийн хэмжээг нэмэгдүүлэх, олон удаа ашиглах шинж чанартай болгох зорилтыг манай болон бусад компани шийдвэрлэх ёстой гэж «Спейс-экс» компанийн тэргүүн хэллээ. «Олон удаа ашиглах сансрын хөлөгийн  нийт  зардлыг 100 дахин багасгана. «Спейс-экс» ийм технологийг боловсруулах төлөвлөгөөтэй байна» гэж Маск тэмдэглэн хэлэв.

Өчигдөр «Дрэгон» сансрын хөлгийг ОУСС-тай залгав. «Спейс-экс» компанийн мэргэжилтнүүд сансрын хөлгийг станцад ойртуулахын өмнө лазерийн хоёр багажийн мэдээллийг ахин судлахаар шийдвэрлэсэн учир залгах ажиллагаа 40 минутээр саатсан байна.

Тойрог замын цогцолборын японы модулиас туссан нарны уяа нэгэн багажийн ажиллагааг саатуулжээ. Иймээс өөр нэгэн багажийн ажиллагаанд тулгуурлан сансрыг хөлгийг ойртуулжээ.

«Амжилттай залгасанд баяртай байна. Хамгийн түвэгтэй арга ажиллагаа өнгөрсөн. Энэ нь хүн төрөлхтнөөс хэдэн гаригийг хүн амьтантай болгох замаар хийсэн маш чухал алхам» гэж Маск тэмдэглэв.

Гэрэл зураг