БНАСАУ ын өргөн уудам нутагт сүүлийн 50 жил үзэгдээгүй ган гачиг болж байна гэж тус улсын  ус цаг уурын алба мэдээлжээ. Байгууллагын  уламжилснаар,  4-р сарын 26-наас хойш тус улсад хамгийн бага хэмжээний хур тундас оржээ.Нилээд хэдэн мужуудад үр тариа усалгааны  усан сан,  гол, горхи татарчээ. Умард Солонгосын  ХМХ-үүд ган гачигийн улмаас хөдөө аж ахуйд учрах болзошгүй хохиролын тухай одоогоор дурдаагүй байна.  Мэдээллийн ЦТАК агентлагийн  уламжласнаар, тус улс даяар “ган гачигийн үр дагаврыг даван туулахтай холбогдуулан бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлээд байна”.ХМХ дээр тариалангийн талбайнуудыг услахад бололцоотой бүхнээ хямгадан ашиглахыг уриалжээ.