Удмуртын амьтны хүрээлэнгийн сармагчин Евровидение тэмцээнд “Бурановские бабушки” хамтлаг  ялна гэж таамаг гаргажээ.  Касандрын дүрд  Фаня нэртэй сармагчин байсан аж.  Амьтны хүрээлэнгийн ажилтаны хэлж байгаагаар, тэр хамгийн их сургуультай амьтны нэг аж. Хүний энергийг нарийн мэдэрдэг бөгөөд хүний биеийн ядаргаа болон толгойны өвчин, сэтгэл санааны таагүй байдлыг дор нь засдаг гэнэ. Фанегаар таалгуулахаар таглаатай хоёр хувин өгчээ. Нэг хувинд “да” /”тийм”/  үгтэй алимыг нуужээ, харин  нөгөө хувинд болохоор  “нет” /”үгүй” гэсэн / үгтэй лийрийг нуусан аж.Таавар явуулахын өмнө хувингуудыг бат бэх  таглаж, ажилтануудын мэдэхгүй газар тавьжээ.  Үүний дараа Фаня хувинтай үлдэж, нэгийг нь татаж унагаад, дараа нь хоёр дахь хувин дээр очиж “тийм” үг бичсэн алимийг гаргаж иржээ.

2010 оны дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах үеэр Берлины амьтны хүрээлэнгийн Пауль нэртэй наймаалж алдаагүй зөв таасны дараа  амьтнаар таалгах давалгаан  дэлхийд хүчээ авсан юм.