АНУ  Орос болон Хятад улсыг хэрвээ Кофи Аннаны  сирийн хямралыг зохицуулах төлөвлөгөө хэрэгжихгүй бол Вашингтон  НҮБ-д Сирийн эсрэг хориг арга хэмжээг хэрэгжүүлэх  тухай асуудлыг дахин гаргаж тавина.  Энэ тухай Вашингтонд болсон хэвлэлийн бага хурал дээр АНУ ын Төрийн педартаментын төлөөлөгч Виктория Нуланд   мэдэгдэв.  НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны сирийн хямралыг зохицуулах төлөвлөгөөний хүрээнд Сири улсад түр  эвлэрэл үйлчилж байгаа хэдий ч сөрөг хүч болон  засгийн газрын цэргүүдийн мөргөлдөөний улмаас хүний амь нас эрсэдсээр  байгаа  тухай шинэ  шинэ мэдээ ирсээр байна. Нуланд хэлсэн үгэндээ, хэрэв Аннаны төлөвлөгөө үр дүнгээ өгөхгүйд хүрвэл, АНУ  НҮБ- ын АЗ-өөр дамжуулан  Сирид  шахалт үзүүлэхээ улам хүчтэй болно гэжээ.

2011 оны 10-р сард болон энэ оны  2-р сард Орос улс болон Хятад улс  НҮБ-ын АЗ хуралдаан дээр Сирийн эрх баригчдын эсрэг тогтоол гаргахад НҮБ-ын Байнгын хорооны гишүүн орны бүрэн  эрхийн  дагуу   хоёр удаа хориг тавьсан. НҮБ ын гаргасан тоо баримтаар  тус улсад эмх замбараагүй байдал гарсны улмаас нийт 9 мянган хүн амь үрэгджээ.  Сирийн эрх баригчид мэдэгдэхдээ, зэвсэглэсэн  сөрөг хүчнийхний болон сайн бэлтгэгдсэн алан хядагчдын эсрэг мөргөлдөөнд тус улсын  2,5 мянган цэргийн албан  хаагч болон хууль хамгаалах байгууллагын ажилтанууд  алагдсан гэжээ.  Энэ дайнд нийт 3,2 мянган  энгийн иргэд амь үрэгдсэн гэж тэд мэдэгдэв.