Япон болон Хятадын үндсэний компаниудын хооронд  санхүүгийн арилжаа хийхдээ америкийн долларын оронд иен болоод юаниар 6-р сараас эхлэн тооцоо хийж байхаар  болов. Энэ тухай  ИТАР-ТАСС агентлаг бямба гаригт  уламжилжээ. Токио болон Бээжин  ийм алхам хийхэд бэлэн байгаа тухай Японы ерөнхий сайд Ёсихико Нода болон Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зяобао нар 2011 оны эцсээр болсон  хэлэлцээрийн дүнд мэдэгдсэн . Тэр үед Японы засгийн газрын тэргүүн Хятад улсад айлчилсан юм. Японы Төв банк ерөнхий сайдын мэдэгдэлийг дэмжсэн.