НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун мэдэгдэлдээ,сирийн хямралыг зохицуулах оролдлогууд нь бага дэвшилд хүрч, тус улсад “байдал хүнд хэвээр байна”  гэв.  АЗ-д чиглэгдсэн илтгэлд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Сирид зэвсэг нийлүүлэхээс түдгэлзэхийг дэлхийн хамтын нийгэмлэгийн орнуудад тус улсын эрх баригчдад сөрөг хүчнийхэнд уриалав.Сирийн байдал үнэхээр хүнд хэвээр байна. НҮБ-ын бүрэн эрхт ажиглагчдын багийн гишүүд нилээд хэдэн удаа суурин газруудыг хүнд техникээр буудсаныг харсан  юм уу,  аль эсвэл буудсан тухай сонсчээ.  Сирийн арми нь дийлэнхи районуудад  хүнд техник хэрэглэсээр байгаа бөгөөд  хэрэглэхээс эс татгалзсан хэвээр байна гэж ерөнхий нарийн бичгийн  даргын баасан гаригт Рейтерт ирүүлсэн илтгэлд дурджээ.Пан Ги Муны хэлж байгаагаар,сөрөг хүчнийхэн “ тус улсын хэдэн хотуудын нилээд хэсгүүдэд” хяналтаа үргэлжлүүлэн тавьсаар байна, харин  сонор сэрэмж болон  халдлагуудын хамрах хүрээ  нь “зохион байгуулалттай бүлэглэлийнхэн” үүнд  хамааралтай байгааг  хэлээд байна”.Өрнөдийн мэдээллийн агентлагууд сөрөг хүчнийхнийг иш татан уламжлахдаа,  сая засгийн газрын цэргүүд тайван бус байгаа Хомс  мужид  хүч хэрэглэсэн тухай мэдээлэв.  Тэнд Хул хотод буудлаага явуулсны улмаас 30 хүн амиа алджээ. Түүнчлэн, баасан гаригийн мөргөлийн дараа нилээд хэдэн  хотуудад эсэргүүцэлийн жагсаал болжээ. Алеппо хотод олон мянган хүн оролцсон жагсаалын дараа танк оруулсан тухай Франс пресс уламжилжээ.  НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Анааны  хэлж байгаагаар Сирид шуурхай айлчлал хийхээр бэлтгэж байгаа аж.  Тэнд тус улсын эрх баригчид  болон сөрөг хүчнийхэнтэй сирийн хямралыг зохицуулах төлөвлөгөөгөөр  шуурхай арга хэмжээ авах аж.  Одоогийн байдлаар Сирид НҮБ-ын 271 ажиглагч байна. Сарын эцсээр тэдний тоо 300 хүрнэ.