АНУ-ын талаас Хятадад хүний эрх зөрчигдөж байгаа тухай шүүмжлэлийг  жинхэн байдалтай нийцэхгүй байгаа гэж Бээжин шийдвэртэй няцааж байна.Энэ тухай баасан гаригт хятадын нийслэлд болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч хун Лэй мэдэгдэв.  Дипломатын хэлж байгаагаар, АНУ жил бүрийн хүний эрхийн илтгэлдээ “бусад орнуудыг гүтгэдэг". Тухайлбал, Хятадын тухай гэвэл баримтуудыг гуйвуулж, хар цагааныг  хольж, муу үгээр дүүргэсэн байдаг гэж төрийн департаментын илтгэлийг тайлбарлав.Хун Лэй тэмдэглэхдээ, Хятадад хүний эрхийг хамгаалах асуудал дээр “амжилт гарч байгаа нь дэлхий дахинд “ харагдаж байгаа”.Тэрээр цааш хэлэхдээ, “Хятадын хүний эрхийн тухай зөвхөн хятадын иргэд л ярих эрхтэй” гэж цохон тэмдэглэв.