Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев бямба гаригт болох “Нэгдсэн Орос” намын их хуралд өнөөдөр их хурлын  босгон дээр мэтгэлцээний талбай дээр нээлттэй мэдэгдсэн  намыг шинэчлэх асуудлаар өөрийн саналуудыг гаргах төлөвтэй байна.

“Их хурлаар дэмжигдэх эдгээр саналууд нь хурлын шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд болон дүрэмд тусгалаа олно гэж найдаж байна” гэж Медведев мэдэгдэв.  Үүний дүнд “бид орчин үеийн хүчирхэг нам байгуулна гэдэгт итгэлтэй байна” .

Өнөөдөр Медведев наэмын дотоод амьдралыг өөрчлөхтэй холбоотой нилээд хэдэн хувьсгалч санаалуудыг ярьсан. Тухайлбал,   ерөнхий сайд намын бүх түвшингийн  намын байгууллагуудын нарийн бичгийн нарын сонгуулийг явуулж байх, үүнийг нууц санал хураалтын замаар явуулах.  Түүнчлэн, “Нэгдсэн Орос” намаас захирагч болон хотуудын дарга нарт нэр дэвшигчдийг нам дотроо шалгаруулахын төлөө байгаагаа илэрхийлэв.

Түүнээс гадна Медведев анхан  шатны байгууллагын үүрэг ролийг мэдэгдэхүйц  нэмэгдүүлэх болон нэгэн  зэрэг жил бүр тайлан тавих болон сэлгээ хийх зарчмаар бүх шатны намын удирдагчдын бүрэн эрхийн хугацааг  таван жилээр тогтоохыг санал болгов.