Тюмень  үнэ  төлбөргүй Интернеттэй хот  болов. Өнөөдөр “ TyumenFree” үнэ төлбөргүй Интернетийн сүлжээг нээх бүсийн  албан ёсны танилцуулах ажиллагаа боллоо.  Мужийн төвийн цэцэрлэгт хүрээлэнд  одоогоор Wi-Fi 22 цэг   ажиллаж байна.  7-р сарын 1 гэхэд тэдгээрийн тоо нэмэгдэж: 32 цэг салбар ослын ордон, чөлөөт цаг өнгөрүүлэх төвүүд болон эрүүл мэндийн төв болоод  залуучуудын  байгууллагууд, вокзалуудыг хамрах юм.

Бүсийн “TyumenFree” Интернет үнэгүй  сүлжээ нь бүс нутгийн н өрсөлдөх чухал давуу талуудын  нэг болж байна гэж тус мужийн захирагч Владимир Якушев ярьж байна. Тэрээр цааш хэлэхдээ   “Өнөөдөр   бид нутгийнхандаа, юуны өмнө ахмад үеийнхэндээ тэдний компьютерын мэдлэгийг нэмэгдүүлэхэд болон энэ техникийг боломжийн үнээр худалдан авахад нь боломж  олгож байна. Одоо бидний  дараагийн  чухал алхам бол үнэгүй Интернетийг нэвтрүүлэх юм “гэж тэр цохон тэмдэглэв.