5-р сарын 22-нд хөөргөсөн сансрын анхны хувийн ачааны  “Дрэгон” хөлөг олон улсын сансрын станцад /ОУСС/ америкийн Harmony модультай  залгагдах ёстой юм. Хөлөг нь олон улсын сансрын станцад ус, хүнсний бүтээгдэхүүн болон зарлагын материалуудыг аваачна.  Хөлөг станцын бүрэлдэхүүнд 5-р сарын 31 нийг дуустал байж байгаад дараа нь Калифорнийн өмнөд эргийн усанд  тойргийн замын  660 кг ачаатай живнэ.

Өөрсдөө залгагдах зангилаад тулж очдог өмнөх хөлгүүдээс болон тухайлбал, оросын “Прогресс” хөлгүүдээс ялгаа нь ОУСС   дүүжлээтэй “Дрэгон” хөлгийг эзлэн авч, түүнийг  люкэнд гар удирдлагаар нийлүүлэх юм. Станцтай ойртуулах ажиллагаа нь хиймэл дагуулын GPS чиглүүлэгчийн тусламжтай явагдана. Үүний өмнө хөлөг нь  ОУСС –аас  хоёр км-ийн  зайнаас нилээд хэдэн  манерууд хийх бөгөөд хамгийн ойр зайнд  тулж очсоны дараа залгагдах юм. Ингэхдээ ачааны хөлөг командыг  сайн биелүүлж байна гэдэгт итгэлтэй байх ёстой юм.

Залгагдах зөвшөөрлийг ОУСС-ын бүр түншүүд өгөх ёстой.  Эхэн үед Роскосмосд энэ талаар эргэлзээ төрж байсан. Тэд үзэхдээ, хөлөг дөхөж очихдоо ОУСС-ыг мөргөх юм уу, хөлгийн бүрэн бүтэн байдалд ямар нэгэн гэмтэл согог учруулж мэднэ гэж сэрэмжилж байсан юм.  Учир нь “Дрэгон”-ыг Боинг корпорац мэт том нэр хүндтэй корпорац бүтээгээгүй, харин жижигхэн  хувийн “СпейсИкс “ компани бүтээжээ.  Тэгээд ч нислэгийн түүх нь  2011 онд л нэг удаа  демо-нислэг хийжээ.  Тэгсэн хэдий ч Орос улс “Спейс-Икс”-д саад тотгор үзүүлсэнгүй гэж Оросын ШУА-ийн сансар судлалын хүрээлэнгийн  зхирлын туслах Вячеслав Родин  тэмдэглээд

«ОУСС-д  очих  нислэгийн гол шалгуур бол америкийн мэргэжилтэн нэгтэнүүд бидний сайхан харилцаа юм.Тэд биднээс энэ нь аюулгүй гэж гуйсан, үүнийгээ ч батласан. Хэрэв хүсч байгаа бол туслах ёстой. Тэд ч бидэнд сайхан хандадаг. Саяхан манай  “Чибис” хиймэл дагуулыг гаргасан, мөн л сайхан харилцааны дүнд шүү дээ» гэв.

“СпейсИкс” компаний эзэн  зөвхөн ачааны хөлгөөр хязгаарлагдахыг хүсэхгүй байна.Тэрээр гурван жилийн дараа НАСА-гаас шаардагдах хөрөнгө мөнгө авсныхаа дараа өмнө нь эхнээсээ жолоодлогтой болох  хувилбартай байсан  “Дрэгоныг”  өөрчлөхөөр амлаж байна. Ийм маягийн “сансрын такси” нь НАСАгийн одон орон судлаач эрдэмтдийг болон жуулчдыг  ОУССА-д хүргэх боломжтой юм. Ийм санааг Барак Обамагийн засаг захиргаа мөн гаргаж тавьж буй юм. Гэхдээ АНУ-ын Конгрессд ийм “таксинд“ төдийлөн ач холбогдол өгөхгүй байна. 

Тэнд санхүүгийн шинэ жилд /10-р сарын 1-нээс/  Обамагийн “таксийг “ боловсруулалтын төсвийг   830-аас 500 сая хүртэл хорогдуулсан юм.  Ингэхдээ Конгрессын дийлэнхи гишүүд “Дрэгоныг” хөөргөхөд дэмжиж байсан хэдий ч, түүний ирээдүйн “таксины” үүргийн тухай нэг ч үг дурдаагүй юм. АНУ-д олон хүн тойрог замд мэргэжлийн хүмүүс нисэх ёстой гэж үздэгээс “такси” нь юуны түрүүнд зугаацаж яваатай харьцуулж үзэж байна гэж Оросын сансрын академийн академич Александр Железняков хэлээд

«Конгрессийн “Дрэгонд” зориулан НАСА-гаар дамжуулан гаргасан хөрөнгө нь АНУ Орос улсаас хараат бусаар сансарт нисэхэд чиглэгдсэн. Энэ бол хөрөнгө гаргасны гол зорилго.  Тиймээс таксины тухай, жуулчдын сансарт нисэх тухай ярианууд нь АНУ -ын Конгрессыг цухалдуулдаг» гэлээ.

Гэсэн ч Элон Маскад  жолоодлоготой хөлөгийн захиалга авах боломж бий.  НАСА 8-р сард “Спейс-Икс”-ийн болон өөр гурван фирмийн төслүүдийг авч үзэх юм.  Эдгээр сансрын хөлгийн хувилбаруудаас дор хаяж хоёрыг нь сонгоно.  Харин одоо бол “СпейсИкс “ 2017 он хүртэл нарийвчлан  гаргасан  төлөвлөгөөний дагуу  явж байгаа бөгөөд үүнд,  сансрын  арилжааны   пуужин тээгчдийн юм уу, “Дрэгоны” ачааны  нислэгүүд байна. ОУСС руу хийх сансрын нийт  12 нислэгийн хоёр  дахь нь ирэх намар  төлөвлөгджээ.  

Гэрэл зураг