Тувад “Төв болон Хойд Азийн ард түмний  нүүдлийн  соёл иргэншил: түүх, өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудлууд “ олон улсын  III бага хурал ажлаа эхлүүлэв. Тува улс гурав дахь удаагаа  нүүдэчдийн соёл иргэншилийн эрдэм шинжилгээний  арга хэмжээг зохион явуулж байна. Тус улс нь   Орос улсын  нүүдэлчдийн соёл иргэншлээ хадгалсан  цорын ганц улс юм. Угсаатны төдийгүй, өнөөдөр ч Тувагийн эдийн засгийн голд салбар бол мал аж ахуй юм. Өнөөг хүртэл  эртний нүүдэлчдийн амьдралын хэв шинж хадгалагдан иржээ. Чуулганаар тувагийн уламжлалт цаа бугын аж ахуй эрхэлдэг тува-тожинцуудын  ахуй амьдралын орчныг хадгалан хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.  Бага хурал Тувагийн их сургуулийн түүхийн танхимын санаачилгаар зохиогдож, тус БНУ –ын засгийн газар ивээн тэтгэжээ.  Энэхүү хуралдаан нь өөрөө нүүдлийн шинж чанартай байх бөгөөд Хаадын хөндий, бүддийн шашны түүхэн газруудад болон чулуун зэвсгийн үеийн хадны зургуудын дурсгалт  газруудад  зохиогдох юм.