НҮБ-ын АЗ өөрийг умартуулан цаг үеийн шаардлагуудад нийцэхгүй байна. Олон улсын Amnesty International  байгууллага ийнхүү батлан үзэжээ.  5-р сарын 24-нд  нийтлэгдсэн эрхийг хамгаалагчдын илтгэлд энэхүү үзэл бодлын батлагаа болгон  “дэлхий дахин дахь жагсаал цуглааны идэвхи  болон нилээд  улс орнуудын улс-төрийн удирдлага  нуран унаж буйг” харуулсан байна. Үүнд шинжээчид  үл итгэсэн байдлаар хандав.

Засгийн газрууд өөрт нь хүлээлгэсэн үүрэг хариуцлагыг гартаа авч, шудрага бус явдлыг ялан дийлж, сул доройн хүмүүсийн хамгаалж, хүчтэнгүүдийг хязгаарлах ёстой юм гэж Amnesty International  байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Салил Шеетти мэдэгдэв.Түүний үзэж байгаагаар одоохондоо  санхүүгийн сонирхолууд хүний эрхээс чухал байна. Их гүрнүүд Ойрхи-Дорнод  болон Хойд Америкийн нөлөөнөөс  сэрэмжлэн тэмцэж байна. НҮБ-ын АЗ энэ тохиолдолд өөрийн үүргийг биелүүлж чадахгүй байна. Жишээ нь, “Сирийн хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэгтэнүүдийг өөгшүүлж байгаа” болон “дэлхийн дахины тэтгэлгийнхээ хувьд өөрийгөө” харуулж чадахгүй байна гэж илтгэлд дурджээ.

Дээр дурдсан зүйлүүд нь, угтаа бол зөв л дөө. Гэхдээ  онгод бол сарнин алга болдог. Гэхдээ юу ч гэхэв дээ,  жишээ нь  натогийн  агаарын хүчнийхэн Ливийг бөмбөгдөж байхад  НҮБ-ын АЗ-ийн үйл ажиллагаанд энэ байгууллага өчүүхэн ч түшээгүй юм.

НҮБ болон түүний АЗ-ийн үйл ажиллагаа нь маш олон асуулт тавихад хүргэж байна.Сүүлийн жилүүдэд энэ байгууллагад шинэчлэл шаардагдаж байгаа тухай асуудал тавигдах болсон.  Нөгөөтэйгүүр,  өнөөдрийн байдлаар  энэ байгууллага бол   дэлхийн улс орнуудын байдлыг зохицуулж байгаа /алдаг оног ч атугай/  олон улсын хамтын нийгэмлэгийн  цорын ганц хэрэгсэл юм. Хэрвээ Сирийн байдлын тухай ярих юм бол Москва, Бээжин нь өрнөдийн  эвсэлийн хэвшмэл  аргуудаар   Башар Асадын  дэглэмтэй тэмцэлд хориг тавин барьж байна.   Чухамдаа улс орныг  унагаах /түүнтэй хамт бүс нутгийг бүхэлд нь / эмх замбараагүй байдалд хүргэж буйгийн нэг тод томруун  жишээ Ливи юм.

Amnesty-ийн илтгэлд, мэдээж  хэрэг, Орос улсад зориулсан тэргүүн бүлэг бий. Уг илтгэлийн зохиогчдын  үзэж байгаагаар,  2011 онд     эрх баригчид олонтоо чөлөөт цуглааныг эрхийг зөрчиж, ХМХ-үүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, сэтгүүлчид болон эрхийг хамгаалгчдад дарамт шахалт үзүүлж байжээ.Оросын эрхийг хамгаалагчдад өрнөдийн   мэргэжилнэгтэнүүд нь “Америкийг нээгээгүй” – ийм шийдвэрлэх ёстой  асуудлууд бий. Гэхдээ Amnesty International илтгэгчдийн дүгнэлтүүд нь нэг талыг барьсан гэж Москвагийн  хүний эрхийн товчооны тэргүүн Александр Брод тэмдэглэн хэлээд

«Харамсалтай нь Балтын орнуудад оросуудыг ялгаварлан гадуурхаж байгаа тухай, Латви, Эстонид неонацист уур амьсгал сэргэж байгаа тухай болон эрх баригчдын зүгээс неонацист арга хэмжээнүүдийг илэн далангүй  урамшуулж байгаа тухай бичсэнгүй.  Гэхдээ  илтгэл зохиогчид нь бэлтгэх явцдаа нэг талыг барьхаас  болон нийтлэг нэр томъёоноос зайлсхийхийн тулд хууль хамгаалагчдын хамт  шинжээчдийн сонсгол явуулж баймаар байна» гэв.

Харин НҮБ-ын АЗ-ийн үйл ажиллагааг шүүмжлэхийн хувьд бол энэ нь шудрага зүйл  юм. НҮБ-ын АЗ нь чухамдаа хүний эрхийг хамгаалж байх ёстой.  Гэхдээ нийтлэг утгаараа  болохоос биш, аль нэг улс төрийн хүчнүүдэд үйлчлэх биш.