Орос улс Владивосток хотод Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт дээр бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх замын төслийг түншүүддээ танилцуулна. Владивосток  чингэлэгт тээвэрлэлтийн орчин цагийн супер төв болох тухай заажээ.

Ази  Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Үйлдвэр худалдааны зөвлөлдөх зөвлөлийн шинжээчид шинэ төсөл дээр ажиллаж байна. Куала-Лумпурт 2030 он хүртэл бүс нутгийн тээврийн дэд бүтцийг  хөгжүүлэх асуудлаархи дугүй ширээний уулзалтын хуралдаан дээр төслийн зарим талыг танилцуулжээ.

Мөн он гэхэд дэлхийд тээврийн үйлчилгээний эрэлт өсөн нэмэгдэнэ хэмээн үзсэн байна. Орос улс Номхон  ба Атлантын далайнуудын хооронд дамжин өнгөрөх таатай байрлалтай учир ачаа тээвэрлэлтийн бараг 10 хувийг хангаж мэднэ.

2030 он гэхэд Ази Европын хоорондын бараа таваарын худалдаа хоёр дахин нэмэгдэнэ гэж шинжээчид таамаглав. Жил дутмын еселт нь 5 хувиас хэтэрч, 2 триллон доллароос давна. Энэ нь  хелег онгоцны хеделгеений компани болон  боомтын ажилтнуудад тулгарах шинэ сорилт юм. Томоохон чингэлэг тээвэрлэгчийн  даац, хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой зорилтыг биелуулэх хэрэгтэй. Туунээс гадна лут том хелег онгоцуудыг уйлчлэх супер байгууламжийг бий болгоно.

Эдүгээ Шанхай, Сингапур хоёр дэлхийн чингэлэгт тээвэрлэлтийн томоохон төв болсон. Владивосток тэдгээрийн тоонд орж мэднэ гэж Ази Номзон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны  Үйлдвэр худалдааны зөвлөлдөх зөвлөлийн шинжээчид үзэж байна. «Совтрансавтоэкспедици» нэгдлийн ерөнхий захирал Леонид Шляпников тэдний саналыг дэмжин хэлээд

«Миний бодоход ийм боломж бий.Техникийн талаар ямар нэг хязгаарлалт үгүй байна. Орос улс орчин цагийн технологи бүхий баталгаат агуулахыг барьж чадна. Дамжин өнгөрөх ажиллагааг ил тод болгох асуудал тулгарсан. Гааль «нэг цонхны зарчим» гэгчийг баримтлах ёстой. Мөн баримт бичгийн цахим эргэлт чухал. Үйлчлүүлэгчийн  үйл ажлыг хялбарчлана. Эдгээр болзолыг биелүүлвэл Владивосток чингэлэгт тээвэрлэлтийг үйлчлэх дэлхийн системийн нэг хэсэг болж мэднэ» гэв.

«Инвесткафе» консалтингийн компанийн шинжээч Дмитрий Адамидов  Үйлдвэр худалдааны зөвлөлдөх зөвлөлийн шинжээчдээс өөр санаа бодолтой байна. Дэлхийн эдийн засаг, санхүү хямралт байдлаас бүрэн гараагүй. Иймээс Ази, Европын хоорондын бараа таваарын худалдаа хоёр дахин нэмэгдэх тухай таамагнал хэт зоримог байна гэж Адамидов хэлээд

«Өсөн нэмэгдэнэ гэдэгт итгэхгүй байна. Юу гэвэл одоо бид эдийн засгийн хямралын шинэ үед шилжсэн. Түүнээс гадна Хятадын өсөлт, экспорт саатана гэж ярьцгааж байна. Иймээс Ази Номхон далайн бүс нутгийн бараа таваарын худалдааны өнөөгийн хэмжээ нэмэгдэхгүй бололтой. Харин эдгээр бараа таваарыг тээвэрлэхийн төлөө өрсөлдөх нь өөр хэрэг. Сомалийн далайн дээрэмчид Энэтхэгитйн далайд хөлөг онгоцны хөдөлгөөнд аюул учруулав. Харин бид Оросын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх бараа таваарыг  их хэмжээгээр хурдан тээвэрлэхийг санаачилсан» гэв.

Ойрхи Дорнодын тогтворгүй байдалтай холбоотой дамжин өнгөрөх эрсдэлгүй болох нь бас чухал юм. Түүнээс гадна одоо Ази,Европын хоорондын дэлхийн худалдааны зам ачаалал ихтэй байна. Хэтийн төлөвтэй лут том чингэлэг тээвэрлэгчид Суэцын сувгийг дамжин гарч чадахгүй.