Юанийг хил дамнасан худалдаа, хөрөнгө оруулалтад хэрэглэх нь Сянган, Лондоны хувийн компаниудын арилжааны боломжийг өргөжүүлж байна гэж Сянганы санхүүгийн удирдах газар ба Их Британийн сангийн яамны санаачилгаар байгуулсан Сянган Лондоны хоорондын хамтын ажиллагааны бүлгийн анхны хуралдаан дээр мэдэгджээ. Хуралдааныг Их Британиэс Сянганыг БНХАУ-ын эрх мэдэлд шилжүүлсний 15 жилийн ойд зориулсан юм.

Лондон, Сянган хоёр үнэн чанартаа юанийг олон улсын төлбөрийн хэрэгслийн хувьд хүлээн зөвшөөрсөн байна. Лондоны бирж хятадын үндэсний валютыг худалдах томоохон төв болно гэж бүр 1-р сард Их Британийн сангийн сайд Жорж Осборн мэдэгдсэн билээ. Хятад юанийг худалдан авах, худалдах талаар саад тотгорыг аажмаар арилгаж, төрөөс түүний солилцооны ханшад үзүүлэх нөлөөг хязгаарлаж байна гэж тэрээр тайлбарлан хэлэв. Үүний хамт 2009 оноос Сянганы банкуудаас юаниар явуулсан санхүүгийн ажиллагаа 2 триллион юаниэс хэтрэв.

Байдлаас харахад хувийн бизнес юанийг интернационалчлахад итгэсэн шиг байна. Сянган, Лондоны үйлдвэрлэл эрхлэгчид юанийг худалдааны төлбөр, тооцоо, зах зээлийн үйлчлгээнд ашиглах үндсэн дээр шинэ шинэ төслийг хэрэгжүүлэхээр тохиролцов. Санхүүгийн шинэ бүтээгдэхүүн бий болгох нөхцлийг сайжруулахын тулд менген эргэлтэд юанийн хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв. Санаачилгыг Хятадын банк, Барклайс банк, Дойче банк, HSBC, Жей-Пи-Морган, Шотландын вангийн банк, Стэндарт Чартерд Бэнк  зэрэг банкны түншүүдэд зориулжээ. Олон улсын европын хүрээлэнгийн захирал Марк Эйтин хэлэхдээ

«Энэ нь туршилт  төдий арга хэмжээ, хэтийн төлөвтэй алхам юм. Эдгээр хэлэлцээ болон үр дүндэд нь маш анхааралтай хандах хэрэгтэй. Олон улсын санхүүгийн урсгал ба олон улсын валютын үүргийг өөрчлен байгуулсааар байна. Дэлхийн эдийн засгийн хамгийн чухал талбар-дэлхийн санхүүгийн зах зээлд харилцааг шинээр төлөвшүүлж байна» гэв.

Сянган, Лондоны хувийн бизнес Нью-Делид хийсэн БРИКС бүлгийн дээд хэмжээний уулзалтын саяхны  дохиог нааштай хүлээж авсан гэж Марк Эйтин үзэж байна.Тэнд Бразили, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ зэрэг орны  санхүү, банкны байгууллагууд худалдаа-хөрөнгө оруулалтын тооцоолтыг үндэсний валютад шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

«Энэ нь БРИКС бүлгийн бүх гишүүн улс болон зарим гишүүн нь тусдаа урагш ахиулж буй санаачилга юм.Лондон бол дэлхийн хөрөнгө мөнгө дамжин гардаг санхүүгийн томоохон талбар юм. Мэдээжээр Лондон энэ үйл явцад оролцож, юанийг интернационалчлах явдлыг өөртдөө ашигтай болгохыг хичээж байна. Энэ нь дэлхийн санхүүгийн зах зээлийн бүх этгээдийн ашиг сонирхолд нийцэж байна» гэж Эйтин хэллээ.

Евро бүс удахгүй бутрана гэсэн таамаглал улам чанга сонсдох нөхцөлд Сянган, Лондоны хувийн бизнес юанийг харилцан тооцоолтод идэвхтэй ашиглахаар шийдвэрлэв.Европт өрийн хямрал гүнзгийрсэн ч юанийг олон улсын төлбөрийн хэрэгсэл болгох стратеги, арга зам өөрчлөгдөхгүй гэж Сянган бүс нутгийн HSBC банкны захирал Фэн Ваньмэй үзэж байна.

Тэрээр лхагва гаригт юаниэр тооцоо хийх оффшорын төвүүдийг хегжүүлэх асуудлаархи форум дээр энэ тухай мэдэгджээ. Олон улсын худалдаанд юанийг цаашид их хэмжээгээр хэрэглэнэ гэж HSBC таамаглав.2015 он гэхэд Хятадаас зах зээлийн эдийн засаг нь хөгжин төлөвшиж байгаа орнуудтай хийх хоёр талын худалдааны хэмжээний тэн хагаст нь юаниэр тооцоо хийнэ.