Францын цэргийг Афганистанаас аль болох түргэн гаргах ажиллагааг НАТО-гийн холбоотнуудтайгаа уялдуулан зохицуулахад бэлэн байна гэж өнөөдөр Францын ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдлээ. Парисын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Франц цэргээ гаргасны дараа ч афганистаны ард түмэнд туслана гэж ерөнхийлөгч батлан илэрхийлжээ. Түүнээс гадна Франц ба НАТО-гийн холбоотнууд ирээдүйгээ тодорхойлох боломж афганистаны ард түмэнд олгох ёстой гэж Олланд онцлов. Өнөөдөр Францын ерөнхийлөгч Кабулд хүрэлцэн очлоо. Аюулгүй байдлыг хангахын тулд айлчлалын тухай урьдчилан мэдээлээгүй. Олланд францын цэргийг Афганистанаас аль болох түргэн гаргахын төлөө байна. Ерөнхийлөгчийн төлөвлөгөөний дагуу энэ үйл явц 2012 оныг дуустал үргэлжлэх юм. Олланд ямар учраас ийм шийдвэр гаргаснаа францын цэргийнхэнд тайлбарлахаар Афганистанд хүрэлцэн очсон байх.