Күнзийн хүрээлэнгүүдийн үйл ажиллагааны тухай АНУ-ын Төрийн департаментын захирамж улс төрийн шинж чанартай хийгээд хоёр орны соёлын солилцоонд таагүй нөлөөлнэ гэж өнөөдөр Бээжинд хэвлэгдэн гардаг «Глобал таймс» сонинд бичжээ. 5-р сарын 17-нд Төрийн департаментээс «2012-06 захирамж. Айлчлал солилцох хөтөлбөр. Күнзийн хүрээлэнгүүд» гэж гарчигласан баримт бичгийг америкийн их сургуулиудын удирдлагад явуулжээ. АНУ-ын сургалтын байгууллагуудад зөвшөөрөлгүй ажиллаж, визийн дэглэмийн зөрчиж байгаа хятадын багш нар сургалтын жилийн шувтаргаар өөрөөр хэлвэл 6-р сард АНУ-аас гарч явах ёстой гэж захирамжад өгүүлжээ. Төрийн департаментын шийдвэрээр Күнзийн хүрээлэнгүүд гадаадын багш, эрдэмтэд ба судлагчдыг цаашид хүлээж авахын тулд тусгай шалгалтыг давах ёстой. Хятадын зохих тусгай газрууд эл асуудал дээр ажиллаж байна гэж өчигдөр БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй мэдэгдлээ. Асуудлыг зохих ёсоор шийдвэрлэнэ гэж Бээжин найдаж байгааг тэрээр онцлов.