Мэдээллийн «МОНЦАМЭ» агентлагаас гаргаж байгаа «Монголын мэдээ» сонины 70 жилийн ойн арга хэмжээнүүд өнөөдөр Буриадын нийслэл Улаан Үд хотноо эхэллээ. Хэвлэлийн бага хурал болон ойн арга хэмжээнүүдийн ёс төртэй нээлт хотын Калашниковын нэрэмжит номын санд болов. Монголын сонин орос хэлнээ гарсан түүх, хөгжилд зориулсан үзэсгэлэн номын сангийн нэгэн танхимд ажиллаж байна. Түүнчлэн номын санд уншигчдын уулзалт хийж, Монгол улс ба «МОНЦАМЭ» агентлагийн тухай дүрс бичлэг үзүүлж, «Монголын хичээнгүй усэг бичих» дүрс бичлэг-үзэсгэлэнг сонирхуулав. Өнөөдөр монголын сэтгүүлчид Улаан Үдийн хороолол, үйлдвэрүүдэд очлоо. Монголын сэтгүүлчдийн төлөөлөгчид амралтын өдрүүдэд Буриадаар аялана. 5-р сарын 26-нд ойн арга хэмжээнууд Байгал орчимд явагдана. 5-р сарын 27-нд тэд Иволгиний дацанг сонирхож үзнэ. Агентлаг Оросыг Монгол улстай холбох нэг ёсны гол гүүр болжээ. Бид ойгоо Улаан Үдэд тэмдэглэж байна. Учир нь БНБуриад Улс бол оросын  бидний хамгийн ойр дотно хөрш бүс  нутаг  гэж «Монголын мэдээ» сонины газрын эрхлэгч ноён Ариунболд арга хэмжээнүүдийг нээх ёслол дээр тэмдэглэв.