Индонезийн PT Dirgantara Indonesia нисэх онгоц үйлдвэрлэгч «Сухой Супержет-100» онгоц сүйдснээс хойш оросын «Сухойн иргэний нисэх онгоцууд» компанитой цаашид хамтрана ажиллана гэж өнөөдөр Tribunnnews.com мэдээний Интернет-портал индонезийн улсын компанийн ерөнхийлөгч Буди Сантосойн хэлснийг үндэслэн мэдээллээ. «Сухой  Супержет-100» нисэх онгоц 5-р сарын 9-нд  Ява арлын баруун хэсэгт Салак нурууг мөргөж унав. Онгоцонд байсан 45 хүн түүний дотор оросын 8 иргэн бүгд амь үрэгдэв. Сантосойн хэлснээр бол индонезийн нисэх онгоц  үйлдвэрлэгч «Сухой Супержет-100» нисэх оногоцны эд анги үйлдвэрлэхэд оролцох асуудлаар хэлэлцээ хийж байна.