1950-1953 оны солонгосын дайнд амь үрэгдсэн өмнөд солонгосын цэргийн шарилууд бүхий чингэлэгүүдийг бараг 60 жил өнгөрсний дараа АНУ-аар дамжуулан эх оронд  нь хүргэлээ. Эдгээр чингэлэгийг хүлээж авах ёслол Сөүлээс өмнө Сонгнам цэргийн нисэх онгоцны буудалд болов. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак, Батлан хамгаалахын сайд Ким Гван Жин, америкийн армийн генерал Жеймс Турман нар ёслолд байлцав. Хүндэт харуул амь үрэгдсэн цэргийн шарилууд бүхий онгоцыг хүлээж авав. Эдгээр хоёр улс 1953 онд гал зогсоох хэлэлцээр байгуулснаас хойш амь үрэгдсэн дайчдын шарилуудыг анх удаа буцаав. Албан ёсны тоо баримтуудаас  харахад Солонгосын хойгт гурван жил үргэлжлэсэн дайнд өмнөд солонгосын 140 мянга орчим  цэрэг амь үрэгдэж, бараг 450 мянга нь шархджээ. Мөн Умард Солонгос 215 мянга орчим цэргээ алдав. Түүнээс гадна 300 мянган цэрэг нь шархдсан юм. Солонгосын хойгт байлдааны ажиллагааны уршгаар энгийн номхон нийт 2,5 сая орчим оршин суугч амь үрэгджээ.