Ираны асуудлаар ээлжит хэлэлцээ 6-р сарын 18,19 өдрүүдэд Москвад хийх тухай европын дипломат төлөөлөгчдийн тэргүүн Кэтрин Эштон өчигдөр Багдадад хийж дууссан зургаан зуучийн Иран улсын төлөөлөгчдийн уулзалтын үр дүнгээр мэдэгдлээ. 5-р сарын 23-аас Иракийн нийслэлд дөрвөн шатны хэлэлцээ хийжээ. Эштон хэлэлцээний үр дүнг хөндөж, Тегеран ба  асуудлыг зохицуулахад зуучлаж байгаа зургаан улсын санал зарим асуудлаар зөрснийг тэмдэглэв. Үүний хамт Иран ураныг 20 хувь хүртэл баяжуулах асуудлыг хэлэлцэхийг зөвшөөрсэн гэж тэрээр мэдэгджээ. Вашингтон ирэх сард Ираны төлөөлөгчидтэй хийх хэлэлцээнд оролцох төлөвлөгөөтэй байсан ч Тегераны эсрэг хоригийг одоогоор зогсоохгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон тэмдэглэв. Түүнчлэн Иран өөрий нь ба олон улсын зургаан зуучийн байр суурийн ялгааг арилгах асуудал дээр ажиллах ёстой гэж Хиллари Клинтон онцлов. Асуудлыг зохицуулахад зуучлаж байгаа Орос, Их Британи, Хятад, АНУ, Франц, Герман улсууд МАГАТЭ-тэй хамтран цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй дэглэмд заналхийлж мэдэх ураныг баяжуулах ажиллагааг түр зогсоохыг Тегеранаас шаардаж байна.