Оросод газар сайгүй субботникууд явагдаж дуусав. Жил бүр- ийн уг ажиллагааны хүрээнд хүмүүс хот тосгодынхаа гудамжуудад гарч цэвэрлэдэг юм. Субботник гэсэн нь нийгмийн хувьд ашигтай хөдөлмөрийн даалгаврыг хүмүүс завтай цагтаа хамтран биелүүлж, тухайлбал, гудамж, талбай, байшингуудыг цэвэрлэж, мод, бургас суулгаж, ногоо тариж, дэвсгэр нутгаа тохижуулах зэрэг ажил хийдэг явдал юм. Урьд ийм ажиллагаа долоо хоногийн «суббота» гаригт явагдаж байсан учир түүнийг «субботник» гэж нэрлэсэн юм.

1919 онд засгийн газар төмөр замын ажлыг сайжруулахыг уриалсны хариуд анхны субботник хийж, москвагийн төмөр замчидын санаачилсан анхны ажиллагаад 200 гаруй хүн оролцсон билээ.

Хожим субботникууд – уламжлалт хэрэг болж, түүнийг «олон нийтийг коммунист үзлээр хүмүүжүүлэх хэрэгсэлуудийн нэг» гэж үзэж, ЗХУКН-ны төлөөлөгчид субботникт хүн бүр хэрхэн оролцож байгааг ажиглан, түүний нийгмийн идэвхийлэлийн хэмжээг тодорхойлож байлаа.

Оросод одоогийн суббоник бол хүмүүс сайн дураараа гудамж, байшингуудыг цэвэрлэж, нутаг дэвсгэрээ тохижуулдаг ажил юм. Хүмүүс субботникийг ажиллаж байгаа газруудад, оюутнууд – суралцаж байгаа сургуулиудад хийдэг юм. Ер нь хаврын субботникууд өвлийн дараа хот, тосгодын гудамж, цэцэрлэгт хүрээлэнгүүдыг цэвэрлэн тохижуулах зорилготой ажиллагаа юм.