НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннан энэ сарыг дуустал Сирийн удирдагчидтай зөвлөлдөхөөр тус улсад аялаж болзошгүй гэж өнөөдөр «Интерфакс» агентлагаас НҮБ-ын эх сурвалжийн мэдээллийг үндэслэн уламжлав. Аялах тухай шийдвэрийг ням гаригт сайшаах ёстой гэж нэгэн дипломат ажилтан хэллээ. Сирид Аннан хүч хэрэглэх ажиллагааг зогсоох, сирийн дотоодын хямралаас гарах тухай зурган зүйл анги бүхий төлөвлөгөөг нь хэрхэн биелүүлж байгааг эрх баригчидтай авч үзэж хэлэлцэнэ. Сирийн ерөнхийлөгч Башар Асадад үнэнч цэрэг ба хүнд зэвсгийг хот тосгодоос гаргаж, мөргөлдөөнд татагдан оролцож байгаа бүх талаас хүч хэрэглэх ажиллагааг зогсоох тухай төлөвлөгөөнд заажээ. Түүнчлэн Аннаны төлөвлөгөөний дагуу жагсаал чөлөөтэй хийж, гадаадын сэтгүүлчдийг оруулж, улс оронд улс төрийн өөрчлөлт гаргах зорилгоор эрх баригчид сөрөг хүчний төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийх ёстой. Байлдааны ажиллагаа үргэлжилж байна. Засгийн газрын цэрэг ч, сөрөг хүчний бүлгүүд ч гал зогсоох тухай хэлэлцээрийг даган мөрдөхгүй байна гэж Сирид байгаа НҮБ-ын олон улсын хэсэг ажиглагч мэдэгдэв. Сирид нэг жил гаруйн өмнө үүссэн мөргөлдөөн үргэлжлэсээр байна.