Оросын нэрд гарсан тамирчид Олимпийн бамбарыг Их Британийн хотуудаар авч явна. Олимпийн дөрвөн удаагийн аврага усанд сэлэгч Орос улсыг Олон улсын олимпийн хороонд төлөөлж байгаа Александр Попов, Олимпийн аврага уран гулгагч Татьяна Навка, дэлхийн ба Олимпийн аврага тэшүүрч Иван Скобрев нар тэдний дотор байна. Олимпийн наадам 7-р сарын 27-оос 8-р сарын 12-ныг дустал Их Британийн нийслэлд явагдана.